АН-ын залуус МОХ-ны удирдлагыг авахын тулд цагдаагаар сүрдүүлэв
2014/10/05
Монголын бүх оюутныг төлөөлдөг байгууллага бол Монголын оюутны холбоо юм. Энэхүү байгууллагын ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг хоёр жил тутам сонгодог. Тэгвэл ирэх хоёр жилд МОХ-г тэргүүлж ажиллах ерөнхийлөгчийг Дархан хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгосон байна.
Энэхүү сонгуульд МОХ-ны экс ерөнийлөгч Х.Батсайхан, түүний зөвлөх Н.Батбаяр, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, НАМОХ-ны тэргүүн Д.Гантулга, “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн нар нэр дэвшсэн юм.
Энэ үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн 223 төлөөлөл санал өгчээ. Ерөнхийлөгчийг сонгох хурал нь оюутны хөгжил, эрүүл мэнд, сурах орчин, тэтгэлэгт хөтөлбөр болон оюутны эрх ашгийн тухай МОХ-ны төлөөллүүд хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг.
Тэгвэл энэ удаагийн хурал нь хаалттай хаалганы цаана болсон гэдгийг зарим сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүд онцолж байсан юм.
Оюутны байгууллагаа өөрчилж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилье, нэг хэсэг хүмүүсийн төлөө ажилладаг биш нийт оюутнуудынхаа төлөө зүтгэдэг МОХ-г цогцлооё гэсэн залуучуудыг нэр дэвшүүлэхгүй хамгаалагчид, цагдаа нараар түрээ барьж хурапд оролцуулаагүй байна.
Эл байдлыг эсэргүүцсэн оюутнууд “Оюутнуудын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага хаалттай хаалганы цаана хуралдах ёсгүй. Ингэж будилаантуулахаа болиоч ээ Батсайхан, Батбаяр, Алтаншагай, Жигжид нар аа” гэж орилолдож байлаа.
Нээрэн ч цагдаагийн албан хаагчид Дарханы “Залуучууд" театрыг бүслэн хамгаалалтад гарсан байв. Хуралд оролцож байсан оюутнууд хурлыг орхин уйлж гарч ирсэн юм.
Тэднээс хурлаар юу хэлэлцэж байгааг тодруулахад “Бид сургуулиасаа сонгогдсон оюутны төлөөлөл. Хуралд үг халэх эрх байхгүй байна. Н.Батбаяр, Д.Батчулуун нарыг дэмжихгүй бол үг хэлэх хугацаа дууслаа суу, эсвэл гар. Битгий хурал үймүүлээд бай” гэж хурал даргалагч дарамталж байна.
170,000 оюутнуудын төлөөллийг хоёр жилд нэг удаа цуглуулаад хуралдаж байж зохион байгуулагчид ингэж аашилж болохгүй. Энэ хурал зарлагдахаас өмнө “МОХ-ны шинэ ерөнхийлөгч Н.Батбаяр болно" гэсэн яриа гарчихсан байсан. Ерөнхийлөгч нь тодорхой байсан бол хурал хийх шаардлага ч байхгүй.
Тэгээд ч Засгийн газар МОХ-г анхаарах цаг болсон. Олон мянган оюутны эр-хийн төлөө ажилладаг байгууллага улстөржиж байна. МОХ-ны удирдлагууд автобусанд үнэгүй явах смарт картнаас их хэмжээний мөнгө иддэг. Авилгатай тэмцэх газраас шалгалт хийх хэрэгтэй" гэсэн юм.
Хоёр өдрийн турш хаалттай хаалганы цаана үргэлжилсэн хурлын эцсийн шийдвэрээр МОХ-ны шинэ өрөнхийлөгчөөр Н.Батбаяр сонгогджээ, Тэрбээр МОХ-ны дэд ерөнхийлөгч. Д.Батчулуунтай 103, 103-ын харьцаатай тэнцэж, эцэст нь Х.Батсайхан санал өгснөөр тэргүүнээр сонгогдсон байна. Энэхүү хурлыг эсэргүүцэж оюутнууд хоорондоо зодолдож, энд тэндгүй асуудал үүсчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар " Ардчилсан намын нэр бүхий эрхмүүдийн явуулгаар хэсэг залуус хурлыг бусниулсан" гэх мэдээпэл ч байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн НАМОХ-ны тэргүүн Д.Гантулгаас хурлын талаарх сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр “МОХ-ны өрөнхийлөгч гэдэг нь хариуцлагатай албан тушаал. Олон мянган оюутны эрх ашгийн твлөе ажилладаг байгууллага. Энэ хурал бол хаалттай хаалганы цаана дарамт дор болж өнгөрлөө. Хуралд оролцож чадаагүй олон оюутан жагсаал хийлээ. Ихэнх оюутнуудыг “Н.Батбаярын төлөө саналаа өгөөрэй" гэж МОХ-ны удирдах зөвлөлийнхөн хэлсэн гэсэн. Ийм будилаантай, хууль бус сонгууль байж болохгүй шүү дээ. Үүнийг би эсэргүүцэж байна. Удахгүй МОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болсон талаарх мэдээллийг олон нийтэд баримттай дэлгэх болно" гэв.
Харин фэйсбүүк болон твитер хуудаснаа оюутнууд "Х.Батсайхан энэ жил хотоос зайдуу Дархан хотод луйврын сонгуулиа амжилттай хййсэн гэнэ шүү. Хэзээ МОХ оюутан нэг бүрт хүртээлтэй ажилладаг, тэднээс авдаг мөнгөнийхөө төлөө сайн үйлчилгээ үзүүлдэг, шударга сонгуулиа явуулдаг болох бол!!! МОХ-ны энэ удаагийн чуулган хүчин төгөлдөр биш дахиж хийлгэнэ" гэж залуучууд бичжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө МОХ-ны ээлжит нэгдсэн чуулган “Sunjin Grand" зочид буудалд хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан дор болсон түүхтэй. Учир юу гэвэл Ч.Ганхуяг МОХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд 1000 оюутан тутамд нэг төлөөлөгч байх ёстой гэсэн МОХ-ны дүрмийг дур мэдэн зөрчиж, нэг сургуулиас нэг оюутны төлөөлөгч байхаар тооцон 200 гаруй оюутныг чуулганы төлөөлөгчөөр цуглуулжээ.
Үүнийг эсэргүүцсэн, Монголын томоохон их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн дарга тэргүүлэгч, дүүргүүдийн Оюутны холбооны удирдлагууд тус чуулганы хуралдааныг хүчингүйд тооцон хурлаа орхин гарснаас гадна зочид буудлын гадна 300 хол давсан оюутны “Чуулганаа тараа" гэсэн цуглаан болж байсан.
Түүгээр ч зогсохгүй чуулганы төлөөлөгчдийн зарим нь тухайн үөийн МОХ-ны Ерөнхийлөгч Ч.Ганхуягийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Оюутны төлөөллүүд дахин хэзээ хуралдахаа ч мэдээгүй байтал хоёр өдрийн дараа мөн л цөөн тооны оюутны утсанд мессеж ирснээр ШУТИС-ийн байранд дахин чуулган болжээ. Нийт найман хүн МОХ-ны Ерөхийлөгчид нэр дэвшсэний зургаа нь нэрээ татжээ. Ингэснээр Х.Батсайхан, Д.Гантулга хоёр үлдэж байсан.
Тухайн үед Д.Гантулга асуулт, хариултад оролцолгүй чуулганд үгээ хэлэлгүй гарч явсан. Харин энэ сиймхийг МОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Батсайхан овжиноор ашиглан орон нутгийн 100 ч хүрэхгүй оюутнуудын дунд өөрийнхөө нэрийг дэвшүүлэн батламжилж, улмаар оюутны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд хууль бусаар сонгогдсон байдаг.
Үүнийг эсэргүүцсэн оюутнууд Х.Батсайхан бол орон нутгийн оюутны холбооны дарга хэмээн “Нийслэлийн оюутны холбоо" гэж МОХ-оос тус-даа байгууллага байгуулж байсан удаатай.
Ийнхүү дээрх чуулган хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан, хагарал бутрал болсоор оюутны тухай нэг ч тулгамдсан асуудлыг шийдэх, зорилго зорилт тавих завдалгүй арайхийн дууссан түүхтэй. Тэгвэл энэ удаагийн сонгууль ч хоёр жилийн өмнөх шигээ халуухан болж өнгөрсөн байна.
С.Ичинхорлоо
Зочин · 2014/10/06