Төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзсэн төлөөлөгчид зардлаа төлөв
2014/10/13
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нэг хэсэг олны дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сарын 5-ны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахыг тэмдэглэсэн. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй уг албан томилолтын зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, дарга нь гарын үсгээ зурсан нь олон хүний анхаарлыг татсан билээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөг үзэхээр Бразилийг зорьсон гэх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг эх орондоо ирэнгүүт нь УИХ-ын дарга З.Энхболд зардлаа өөрсдөөр нь төлүүлэхийг үүрэгдээд авсан. Тэгвэл Бразил, Куба улсын иргэдийн хурлын үйл ажиллагаатай танилцах нэрийдлээр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, “аялаад” ирсэн зардлаа есөн төлөөлөгч бүрэн төлжээ.
Зочин · 2014/10/14
Vnen b.ga da bayraa ene zurag ni deer yu hiij yavna.a
Зочин · 2014/10/14
Hen n tulsuniig n niitlehgui yum uu