Эрдэнэтийн залуус унадаг дугуйн замтай боллоо
2014/10/17
Эрдэнэтийн залуус цоо шинэхэн унадаг дугуйн замтай боллоо Монголын Залуучуудын Холбоо 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын чуулганыг зохион байгуулж залуучуудын холбооны тэргүүлэгчдийг сонгох, залуустайгаа уулзаж, залуучуудын салбар зөвлөлийг байгуулах ажлуудыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж байгаа юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн чуулган зохион байгуулагдаж тэргүүн, тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлөө сонголоо. Чуулганд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, СБД-ийн засаг дарга Д.Бадарсан нар оролцож залуустаа хандаж үг хэлсэн юм. Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооны тэргүүнд гурван залуу нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч 6-р хорооны иргэн Г.Хосбаяр өөрийн нэрээ татсанаар Д.Амарсайхан /ХАХНХЯ-ны БХЗГазрын дарга/, Г.Бат-Отгон /Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч/ нар өрсөлдсөн юм. Санал хураалт нээлттэй, ил тод явагдсан бөгөөд санал хураалтаар Д.Амарсайхан 28 хувь, Г.Бат-Отгон 72 хувийн санал авч Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооны тэргүүнээр Г.Бат-Отгон сонгогдсон.
Мөн СБД-ийн Залуучуудын холбооны тэргүүлэгч 19 гишүүн, хяналтын зөвлөлийн 5 гишүүн сонгогдон батламжлагдлаа. Ажлаа хүлээн авсан шинэ тэргүүн Г.Бат-Отгон хэлэхдээ “Дүүргийнхээ залуучуудаа идэвхижүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжих мөн залуучуудын Соёлын төвийг шинээр байгуулах, дүүргийн газар нутагт оршиж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах, 2015 онд ажиллах төлөвлөгөөгөө боловсруулах гээд олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийллээ. СБД-ийн Залуучуудын холбооны анхны ажил нь маргааш буюу Бямба гарагт дүүргийн их цэвэрлэгээгээр эхэлж байгаа бөгөөд залуучуудаа идэвхитэй оролцохыг уриалсан юм.
Зочин · 2014/10/18
nice