Орлого нь ахидаггүй Оюутолгой
2014/10/19
“Ройтерс” агентлаг “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлогдсоноос үүдэн энэ жил олборлохоор төлөвлөсөн зэс, алтны хэмжээ нь эрс багасах төлөвтэй.
Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн мэдээллээр энэ жил 700 мянган унци алт олборлохоор төлөвлөснөөс 550 мянган унцийг л олборлох юм байна.
Мөн 160 мянган тонн зэсийн бэлдмэл үйлдвэрлэхээр
төлөвлөснөөс ердөө 135 мянган тонныг гаргаж авах аж” хэмээн мэдээлжээ. Ийнхүү Оюутолгойн орлого ахихгүй байгаа. Ойрын үед ч гэсэн нэмэгдэхгүй талаар “Ройтерс” дэлхий дахинд мэдээлжээ.
Харин тус компани өнгөрсөн долоо хоногт энэ оны гуравдугаар улиралд хэчнээн тонн хүдэр олборлож, хэр их баяжмал борлуулснаа тайлагнав. Оюутолгойн энэ оны гуравдугаар улиралд хийсэн ажил, олсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ахисан үзүүлэлт алга. Харин ч борлуулсан хүдрийн хэмжээ нь буурсан байх юм. Оюутолгой орлогоо ийнхүү тайлагнах зуур олон улсад тус компанийн олборлолт буурч байгаа тухай мэдээлэл тарлаа. Мөн Оюутолгойн орлогын баланс байнга хасах үзүүлэлттэй гарч байгаа талаар УИХ-ын С.Ганбаатар хэлсэн. Тэрээр “Татварын газрын холбогдох хүмүүс Монгол Улс Оюутолгойгоос 70 жил татвар авахгүй тийм нөхцөл байдлыг бий болгочихлоо. Энэ ордоос хүртэх гол ашиг бол татвар, ногдол ашиг хоёр юм. Татвараа авч чадахгүй нь тодорхой боллоо. Ногдол ашиг хэзээ ирэх нь мөн л тодорхойгүй. Оюутолгойн 2013 оны жилийн санхүүгийн тайлангаас ганцхан жишээ хэлье. Борлуулалтын орлого 220 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин борлуулалтын өртөг буюу зардал нь 167 тэрбум. Энэ нь зарим улстөрчийн бизнесийг тэжээж байгаа мөнгө. Жишээбэл, цемент зөөхдөө үндсэн үнээс нь 80 дахин өндөр үнээр зөөдөг юм билээ. Тэгтэл нийт ашиг нь хасах 284 тэрбум төгрөг гэж байгаа. Үүний ногдол ашиг нь хасах 80 тэрбум. Татвар тэг. Энэ мэт Оюутолгойн орлого, санхүүгийн талаарх хасах баланстай дүн олон байгаа” хэмээсэн юм.
“Рио Тинто” Оюутолгой ордоос гуравдугаар улиралд 7.029 тонн хүдэр боловсруулсан бол өнгөрсөн оны мен үед 8.0-52, тонныг боловсруулж байжээ.
Э.Өнөр
Зочин · 2014/12/18
Оюу толгойгоос ард түмэн ашиг хүртэнэ гэдэг лөөлөө болсон шүү дээ.МАНАН - гийн мангасууд дахиад нэгдлээ. Бас нэг арга зохиогоод С.Баяр шиг балайрч элийрээд л сууж байна шүү дээ
Зочин · 2014/11/14
Уг гэрээ нь үндсэндээ буруу гэрээг хийсэн хүмүүсийг хариуцлага тооцох хэрэгтэй, 50 хувиас доош орвол ашиг байхгүй. Одоо оюу-толгойг зогсоох хэрэгтэй. Ганбаатарын яриад байгаа зөвөө ажиллавал алдагдалд ороод л бн. Уул газрын баялагыг барьцаалаад мөнгө босогчихоод буцаагаад бидэнд зээлээд яваад бн. Тэгээд бид нар тэнэг болоод бн даа. Үнэндээ бол монголын компаниуд ажиллуулж чадна. Өгөөд үз................................................дэээээээээээээээ
Зочин · 2014/11/05
Oyu tolgoi metiin gadaad hurungu oruulalttai kompaniudiin tatvar 0 huvi bolj bolood baihad mongol ard tumniihee tatvariig 0 huvi bish yumaa gehed yadah nee 50 huviar ni buulgah heregtei yum bishuu erhem uls turchiduu gishuudee yurunhiilugchuu
Өнгөрсөн зардал · 2014/10/29
Эдийн засагт өнгөрсөн зардал гэдэг нэг зүйл байдаг. Энэ нь одоог хүртэл хэдийг зарцуулсан түүндээ харамсаж суух биш одооноос хойш хэдийг олох нь вэ эсвэл хэдийг алдах нь вэ гэдэг дээрээ бодож шийдвэр гэргэх тухай юм. Оюу толгойгоо яавал эх орон ард түмэндээ хамгийн их ашигтай байлгах вэ гэдгийг л яг одооны өнцгөөс хараад шийдээд өгөөч. Гадны компани энийг тооцчихсон байгаа шүү. Монголчуудыг чангалаад одоогийнхоо ашгийг бага зэрэг багасгасан ч ирээдүйд ашиг нь өсч байвал наадуул чинь бид нарыг яаж ч чадна. Эсрэгээр нь бид нар бас тэднийг сөрөөд чаддаг юмтай байх ёстой.
Зочин · 2014/10/20
Энэ ордоо хурааж аваад баяр гансух зоригт баярцогт нарыг атг шалгуулж авилга авсаныг батлаж олон улсын шуухэд огох хэрэгтэй тэгж байж наад даварсан ********ууд ходолно