Автомашины ослоор 11 мянган залуус хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь аюулын харанга дэлдэж байна
2014/10/23
Их хотын нэгэн шинэ өглөөг та өөрийн хайртай дотны хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ угтдаг. Томчууд нь ажил, багачууд нь сургууль, цэцэрлэг гэсэн маршруттай бид өглөө гэрээсээ гардаг. Шинэ зууны хөгжилтэй Монголчууд бид хөл нийлүүлэн алхаж яваа. Үнэтэй машин, өөрсдийн хэрэглээндээ тохируулан унаагаа сонгон авч унадаг. Энэ хэрээр Нийслэл хот хөл хөдөлгөөнд ихээхэн дарагдаж "түгжрэл" гэгчтэй нүүр тулаад хэдэн жилийг үзэж байгаа. Зам аа өргөсгөх, дөрвөн замын уулзвартай болох гээд олон ажлыг хийж бүтээн байгуулж "түгжрэл"-тэй тэмцэж л байгааг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл өглөө гэрээсээ гараад явсан хүн "машин"-ны ослоор амиа алдан, хорвоог орхиж байгаа нь харамсалтай. Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5047 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй залуу болжээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байна. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг .
Зам тээврийн ослын 97,2 хувь нь жолоочийн 2,6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон гээд үргэлж өсөж байгаа нь эмгэнэл. Хөдөлмөрлөх насны олон залуус хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорч байгаа нь харамсахад ч багадахаар асуудал.
Энэ аюулаас жолооч, зорчигч, явган зорчигчдийг хамгаалах цорын ганц арга нь та бүхэн хэрхэн замын хөдөлгөөнд сахилга баттай оролцох, замын хөөдлөгөөний дүрмээ биелүүлж байгаагаас хамаардаг. Түүнчлэн согтуурууах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас ашиглан мэссэж бичих зэрэг нийтлэг зөрчлүүдээс үүдсэн зам тээврийн осол дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Тиймээс замын хөдөлгөөний энгийн дүрэм, шаардлагуудыг биелүүлж, жолооч зорчигч нар харилцан бие биедээ хүндэтгэлтэйгээр хөдөлгөөнд оролцож байх хэрэгтэй гэдгийг хаана хаанаа санаж явах цаг иржээ.
Х.Даваа
дамбийжаа · 2014/10/24
энэ г и ч и й л а л а р у у д нь мэдэгдэхгүй сэтгүүлчдийг яах вэ г и ч и й н ү ү д 10 төгссий ****** н а х уй нууд чинь бусад сайтуудаасаа өрсөж байна гээ л юу нь ч мэдэгдэхгүй юм гаргаж байхын хянаж барьдаг хүн байдгүй ю м уу х а а ш а й н
дамбийжаа · 2014/10/24
энэ ********** ********** нь мэдэгдэхгүй сэтгүүлчдийг яах вэ ****** 10 төгссий****** ********ууд чинь бусад сайтуудаасаа өрсөж байна гээ л юу нь ч мэдэгдэхгүй юм гаргаж байхын хянаж барьдаг хүн байдгүй ю****** х******айн
11 · 2014/10/24
Автомашин ослоор биш Автомашины гэх байх11 мянган хөгжлийн бэрхшээлтэй болж биш 11 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болж гэх байхтэгээд бас энэ нь жилд, улиралд, сард ал нь юм жоохон ойлгомжтой хүн унших хүсэл төрүүлсэн гарчиг өгөөч
111 · 2014/10/24
araichdee garchigiig chine dahin dahin un****d oilgosongui setguulch hun monuu???