Өнөөдрөөс 90 жилийн өмнө сууриа тавьсан Үндэсний статистикийн хороо түүхт ойн өдрөө  хэрэглэгчдэд хандсан бүтээлч байдлаар тэмдэглэж байна.  Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт сурагчид, оюутнууд, бизнесийн  хүрээнийхэн болон төрийн бус байгууллагад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах, боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх  талаар тусгагдсан.

Энэ ажлын хүрээнд ҮСХ-ны удирдлага, ажилтнууд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг хоёр дахь удаагаа нийслэл, 21 аймгийн Ерөнхий боловсролын 45 сургуулийн ахлах ангийн сурагчдад заалаа. Тус хичээлийн агуулга нь статистикийн шинжлэх ухааны талаарх ерөнхий ойлголт, байгууллагын үйл ажиллагаа, статистикийн тоон мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар танилцуулахад чиглэгдсэн юм. Ирээдүйн статистикч нартаа энэхүү мэдлэгийг олгохоор Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Нийслэлийн 31-р дунд сургууль, тэргүүн дэд дарга Б.Бадамцэцэг Нийслэлийн 45-р дунд сургууль, дэд дарга Б.Эрдэнэсүрэн Нийслэлийн Монгени цогцолбор сургууль, ерөнхий менежер Т.Гантөмөр Нийслэлийн 15-р дунд сургууль, БХЗГ-ын дарга Б.Ганбат Нийслэлийн 2-р дунд сургууль, МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан Нийслэлийн 20-р дунд сургууль, ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг Нийслэлийн 23-р дунд сургууль, МБТГ-ын дарга Л.Мягмарсүрэн Нийслэлийн 47-р дунд сургууль, МССТ-ийн дарга А.Дэмбэрэл Нийслэлийн 21-р дунд сургууль, ЭЗСХ-ийн дарга М.Оюунжаргал Нийслэлийн 111-р дунд сургууль, ХАОСТТ-ны дарга А.Амарбал Нийслэлийн 9-р дунд сурууль, МССТ-ийн ахлах статистикч Б.Сарангэрэл Нийслэлийн 75-р дунд сургууль, БХЗГ-ын ахлах статистикч Б.Саранчимэг Нийслэлийн 41-р дунд сургуулиудын  ахлах ангийн нийт 1000 орчим сурагчдад хичээл заав.

СБД-ийн 31-р сургууль

 

                    

СБД-ийн 45-р сургууль

 

СБД-ийн 45-р сургууль

 

 

 

 

 

 

 

 

 

 БГД-ийн 108-р сургууль