Багахангайн залуусын дунд “Амжилт гаргах дөрвөн хандлага” сургалт амжилттай боллоо
2014/11/16
Монголын Залуучуудын Холбоо нь 7 хоног бүр Багахангай дүүргийн залууст төрөл бүрийн сургалт, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл энэ 7 хоногт Багахангай дүүргийн төрийн албан хаагч залуучуудын дунд “Амжилт гаргах дөрвөн хандлага” сургалтыг “Полиси” төвийн багш нар амжилттай зохион байгууллаа. Багахангай дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн залуучууд, Иргэний бүртгэлийн хэлтэс, Нийгмийн халамж, хот тохижилт, хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчид идэвхи санаачлагатай хамрагдсан юм. Мөн Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 10, 11 ангийн сурагчид, 16 настнуудад “Алсын хараа” сургалтыг зохион байгуулж, уг сургалтанд 60 гаран 16 настнууд өөрийнхээ зорилго, хүсэл мөрөөдлийн талаар чөлөөтэй ярилцсан юм. Ирээдүйд хэн болох, юунд зорьж явах ёстой, өмнөө хэрхэн зорилго тавих, түүнд хүрэхийн тулд хэрхэн хичээл зүтгэл гаргах талаар маш сонирхолтой сургалт боллоо.
Цаашдаа Багахангай дүүргийн Залуучуудын Холбооноос “Инээмсэглэсэн Багахангай”, “Спортлог Багахангай”, “Эрүүл Багахангай” зэрэг аянуудыг өрнүүлж тус үйл ажиллагааны хүрээнд Багахангайчуудынхаа мэдлэгийн хүрээг тэлсэн, ур чадвар, харилцааны олон сонирхолтой сургалтууд үргэлжлэн явагдсаар байна.