Нийтлэлч Д.Жаргалсайханы "Улайрсан татварынхан" нийтлэл хэвлэлд нийтлэгдсэн өдрөөсөө эхлэн шуугиан тарьсан. Энэхүү нийтлэлд Татварын ерөнхий газраас мэдэгдэл хийсэн билээ. 

Татварын ерөнхий газар, түүний удирдлага нь батлагдсан төсвөөс гадуур, улс болон орон нутгийн төсвийн орлогоос нэг ч төгрөгийг татварын алба, ажилтан албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгоогүй бөгөөд цаашид ч олгохгүй болно хэмээв.

Тэгвэл энэхүү асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд авч үзээд, холбогдох газруудад үүрэг өгчээ. Харин Сангийн дэд сайд С.Пүрэв арваннэгдүгээр сарын 14-нд шийдвэр гаргаж ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайд Татварын зарим байгууллагын үр дүнгийн гэрээ, урамшууллын талаарх чиглэл өгсөн аж.

Ингэснээр татварын хэлтсүүд урамшуулал болгон авсан мөнгөө орон нутгийн төсөвт эргүүлж төлөхөөр болсон байна.