Эд зүйлд шингэсэн хараалаас
2014/11/19
Хуулбарлан тараахыг хориглоно
Ямар нэгэн хувцас хунар, эд зүйлсийг хүмүүс худалдаж аваад юм уу хүнээс бэлгэнд авчихаад уг хувцас, эд зүйлүүд нь тэдний эрүүл мэнд, хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг бодож үздэггүй. Тэдгээр эд зүйлс нь эзэн болсон хүнээ нөгөө ертөнцөд илгээж байсан тохиолдлууд олон арвыг хүмүүс ярьдаг. Наяад он, соц нийгмийн үед Цэрэндорж гэх жирийн нэг ажилчин залуу хараал хүрсэн сандал Долоон буудлын нэг айлд байдаг тухай сонсоод нэгэн болчимгүй зүйл сэджээ. Өнөөх сандал нь зайран өвгөний хашаанд хогонд дарагдан хэвтэж байсан агаад гэрийн эзэн "Энэ сандал дээр удаан суувал амь насанд халтай" гэдгийг сайтар сануулжээ. Харахад хуучны матмал сандал яахаараа миний аминд хүрч чадах вэ хэмээн тэрбээр бодсон аж.
Мухар сүсэгтэй хүмүүст эд зүйлсэд хараал хүрнэ гэж байдаггүйг нотлохын тулд Цэрэндорж өдөр бүхэн тэр сандал дээр суухаар шийдэв. Ингээд залуу эхний удаа сандал дээр цаг шахам суужээ. Ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Хоёр дахь өдөр мөн л сандал дээр суугаагаараа өнжив. Бас л юу ч тохиолдсонгүй. Тэр шантарсангүй долоо хоногийн турш энэ үйлдлээ давтан хийсний дараа гэнэт алга болчихов. Гэтэл Цэрэндоржийг Улаанбаатар хотоос 400 гаруй км-ын цаана Арвайхээр хотод хоолойгоо хэрчүүлэн үхсэн байхыг цагдан сэргийлэхийнхэн олжээ. Хагас цагийн өмнө Цэрэндорж Дөчин мянгатын байрандаа "Монте Кристо гүн" гэдэг номыг уншаад суух байхыг гэр бүлийнхэн нь батладаг бөгөөд ийм хурдан 400 км шилжилт хөдөлгөөн хийж, нас барсныг тэр үед хэн ч тогтоож чадсангүй өнгөрчээ. Үүний дараа өнөөх матмал сандлыг зах дээр 20 төгрөгөөр зарсан байна. Хуучин эдлэл сонирхдог Далайхүү гэгч эр хараал шингэсэн сандлыг аваад сарын дараа тун харамсалтайгаар амиа егүүтгэжээ.
Эхнэр нь дэлгүүрээс хоол хүнс аваад орж ирэхэд Далайхүү сандал дээр суусан чигтээ ар нуруу, нугас руугаа тонгорог шаасан байв. Мэдээж эхнэр нь тэр дороо цагдаа дуудаж, бөөн хэрэг дэгдсэн нь ойлгомжтой. Криминалистик шинжээчид бүтэн 6 цаг үзлэг хийгээд талийгаач эр яагаад ч өөрийгөө ар нуруу, нугаснаасаа хутгалж чадахгүйг тргтоож, өөр сэжигтэн хайж эхлэв. Гэвч гэрт Далайхүүгээс өөр хэн ч байгаагүй тул эхнэрийг нь сэжиглэн 2 сар цагдан хорьжээ. Хожим прокуророос эл хэргийг хэрэгсэхгүй болгож гэрийн эзэгтэйг ял зэмгүй сулласан байдаг. Мэдээж хүмүүс бодохдоо зүгээр нэг хуучны муу, чимэглэлтэй сандал, вааран эдлэл, бусад эд зүйлс ч хүнд ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй гэдэгт бат итгэлтэй байв.
Эдгээр эд зүйлд сэтгэх тархи байхгүй, гар хөл бол юу ч байхгүй учир ардаас хутгалж, хор хоолонд хийж чадахгүй. Иймээс эд зүйлүүдийн зүгээс ирж болох аюул заналын тухай яриа, цуурхал нь зөвхөн сэтгүүлч, зохиолчдын ном хэвлэлээ борлуулах гэж бодож олсон зохиомол үлгэр хэмээн ойлгодог. Тэгвэл энэ нь тийм биш гэдгийг нотлоё. Саяхан эрдэмтэд ер бусын үзэгдлийг судлах тусгай багаж зохиож, туршиж үзэхэд жирийн чулуу хүртэл хүний био хүрээнд нөлөөлж чадахуйц энергийн бүрхүүлтэй байдгийг нотлосон. Бүх зүйлс өөрийн гэсэн энергийн бүрхүүлтэй. Дурын нэг биетийг тойроод түүний энергийн бүрхүүлийн хэмжээ нь өөр бусад хэмжигдэхүүнүүд нь тухайн биетийн бүтсэн материалаас хамааран янз бүр байдаг. Энэхүү энергийн бүрхүүлийг энергийн-мэдээллийн бүрхүүл гэж нэрлэе.
Учир нь тэр эдийг хийхэд түүнийг хийж буй хүнээс тодорхой мэдээлэл гарч уг эд зүйлд шингэдэг аж. Томоохон үйлдвэрийн газруудад хигдсэн эд юмсад мэдээлэл, сөрөг муу энерги шингэдэггүй гэж үзэж болох юм. Харин гар хийцийн мастерын гэж бидний нэрлэдэг, бас чанар сайтай гэж үздэг тэр эд бараанд түүнийг хийсэн хүний их хэмжээний энерги шингэсэн байдаг. Жишээ нь хөөрөг, гаанс, бөгж ээмэг, барьсан байшин, эдэлж хэрэглэж байсан ор дэр, сандал шүүгээнд хорогдсон сүнсний талаар та бишгүй л сонсож байсан байлгүй. Хэрэв тэр эд хогшлыг гэгээлэг, оюунлаг, бие бялдар болоод оюун санаа, сэтгэл зүйн хувьд эрүүл сайн хүн хийсэн бол авсан тэр хүндээ болон ойр орчинд нь сайн энергийн мэдээллийг түгээх болно.
Тэр ямар нэг өвчин тусах, ажил үйлс бүтэлгүйтэх зэрэгт лам хараас асууж очоогүй хүн цөөхөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгэхэд чинь тэр лам та нар тийм өнгийн хувцас "цамц, малгай емд" авсан байна тэр хувцсыг өөрсөөсөө холдуул, шатааж устга гэх зэргийг олонтаа сонссон байх. Энэ чинь л энергийн мэдээлэл юм. Мөн та хүний хуучин өмсч байсан хувцас цоо шинэ хувцас хоёрыг нэг лангуун дээр байхад хялбархан шинэ хуучныг нь ялгана. Энэ нь тэр үнэн хэрэгтээ энергийн мэдээллийн сайн мууг л ялгаж чадаж байгаа явдал. Та бас шинэ сайхан хувцас өмсөхөөрөө баярлаж хөөрдөг, таны сэтгэл санаа өөдрөг өөртөө итгэлтэй болдог биз дээ. Та бодоод үзээрэй. Энэ чинь танд тэр шинэ хувцсаар дамжин сайн энерги очиж байна гэсэн үг.
Харин та хүний хуучин хувцас, эсвэл "Нарантуул" захаас комиссын бараа өмсч байна гээд бодоод үз. Танд баярлаж хөөрөх сэтгэл төрөхгүй л болов уу. Танд ямар энерги нөлөө үзүүлж байна вэ? Та заавал туршиж үзээрэй. Орчин үеийн баячууд хуучны эд зүйл цуглуулах хоббийтой байдаг. Энэ бол нэн таатай зүйл биш бөгөөд та хэрэв хуучин эд авахаар болбол ядаж урьд нь хэн гэдэг хүн хэрэглэж байсан, тэр хүн яаж нас барсан зэргийг лавлаж байхаа мартав. Мөн тэр эд өлгийг хараад, барьж үзэх агшинд таны санаа сэтгэлд ямар өөрчлөлт орохыг анхаарч байх нь илүүц зүйл биш юм.
Хориотой бүс сонин
Зочин · 2014/11/24
Зочин · 2014/11/19
bichih zuil olon bnada iim balai zuil bichij humuusig munhruulaha zogsoo