Бреанна Юён гэх таван настай охин цахим ертөнцөд од болж байгаа аж. Эгдүүтэй бяцхан охин инстаграмм нээн олон тооны дагагчтай болсны дотор Холливудын алдартай жүжигчид олноор багтдаг байна. 

Интернэт хэрэглэгчид солонгос охины эгдүүтэй зургуудад маш дуртай гэнэ. Ганган хээнцэр охиныг хэрхэн ийм олны танил болчив гэдэгт тэр бүр хүн тодорхой хариулт өгч чаддаггүй. 


Охины эцэг эх анх түүний жирийн зургуудыг нийтлэн дууд дуулж буй бичлэгийг нь оруулдаг байжээ. 

Охины ээжийн хэлснээр түүнд гоц гойд авьяас байхгүй ч инстаграммд олны танил болсон нь гэрийн бүлийнх нь хувьд гэнэтийн зүйл болсон. 











 

Охин эгдүүтэй хөөрхөн мөн бусдыг өөртөө татах чадвартай гэж эцэг эх нь охиноо магтдаг аж. 

Одоо охины инстаграмм 1,150,000 дагагчтай болжээ. Зарим хүмүүс түүний зурагт үр хүүхдээсээ ч илүү хайртай хэмээн сэтгэгдэл бичдэг гэнэ шүү 

Охины инстаграмм дахь олны танил найзууд түүнд зориулан үнэтэй брэндийн гар цүнх, зүүлт зэрэг бэлэг сэлт ихээр явуулдаг байна. 


Олны танил болсон Брианни тансаг эд зүйл хэрэглэхээс гадна Rolls Royce, Ferrari зэрэг тансаг зэрэглэлийн машинуудын реклам зураг авалт хийх болжээ. 


Дэлхий нийтээр олны танил болсон Брианни Ойрхи Дорнодод ч ихээхэн алдартай бол Арабын Нэгдсэн Эмират улсын шейхүүд охиныг гэр бүлийн хамт нутагтаа урин  Таван одтой зочид буудалд байрлуулдаг гэнэ. 


Түүнчлэн охиныг Дубай хотод телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан байна

Цахим ертөнцөд олны танил болсон охины амьдрал гэр бүлийнхэнд нь ч мөн нөлөөлдөг аж. Түүний гэр бүлийнхэн Арабын Нэгдсэн Эмират улсад амьдрахаар болсон бөгөөд эцэг эх нь Дубай хот дахь Солонгос компанид ажиллахаар болжээ. 

Одоо охины гэр бүлийнхэн Араб хэл сурч байгаа гэнэ.