Хүү төрсөн ч хожим нь охин болжээ
2014/11/25
19 настай Дилан Уотсон эхээс төрөхдөө эр хүйстэй мэндлэн тэр гэр бүлийн хүү болон өсч торнижээ. Гэтэл түүний дотор эмэгтэй хүн байгаа нь 7 настайгаас нь эхлэн ээжид нь анзаарагдсан байна. Учир нь тэрээр нүүр амаа будан Бритни Спирсийн дууны аянд яг л охин шиг бүжиглэдэг байв.
Харин 16 насандаа үзсэн кино нь хүүгийн хувь заяаг өөрчилсөн бөгөөд энэ кинонд нууцаар эмэгтэй хүний хувцас өмсөн өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрч буй залуугийн түүхийг өгүүлсэн аж.
Үүнээс хойш хувь заяагаа даган эмэгтэйлэг шинж төрхөө бусдад ил болгон эмэгтэй хүний даашинз хүртэл өмсөх болжээ. Сургууль зэрэг газраар маш их доромжлолтой нүүр тулдаг ч тэрээр үүнийг үл тоох болсон аж.
Зочин · 2014/11/26
bi xvvxed baixdaa eregtei baisan odoo emegtei bolson gevel xvmvvs itgex boluu .