ХХ зууны махчин “нүцгэн Өгзөгт генерал”, гэгээнтэн болсон нь
2014/11/26
Манай гаригийн хамгийн аюултай хүний нэг, махчин, цуврал алуурчин энэ эр Жошуа Мильтон Блахай либерийн иргэний дайны үед босогчдын удирдагч болж байсан ч дундад зууны уламжлал ёс заншил, шүтлэгтэй алуурчин.
Энэ бол залуудаа жинхэнэ махчин, гаж донтон, хүн алж, хүүхдийн зүрх идэж, өөрөө болон туслахуудын хамт 20 мянга гаруй хүнийг хөнөөсөн этгээд.
Тэрээр 1971 онд Либерид төрсөн. Либери бол африк гаралтай америкчуудын нутаг. Африк америкчууд хүн амын гурван хувийг эзэлдэг. Энэ улсад эрт цагийн төрөл бүрийн заншил байдгийн нэг нь хүн алж махыг нь идэх.
Балахайгийн өөрийн нь ярьснаар түүнийг 7 настайд хуучны Кран омог эцэг эхээс нь салган буддын шашны гэгээнтэн тодруулдаг шиг авч яван тусгайд нь сургасан гэнэ.
Энэ омог бол хүн алж тахил өргөдөг Ньянбе-Бе хэмээх бурхан шүтдэг аж. Балахайн үгээр бол Ньянбе-Бе гэдэг нь шулмас юм байна.
Ингээд түүнийг 11 настайд нь дээд гэгээнтэн болгожээ. Ингэж л түүний аллагын эх тавигдсан байна. Анх удаа нэг охиныг цавчиж алаад зүрхийг нь идсэн гэдэг. Тэгээд охины махыг гурав хоногийн турш иджээ. Гурав дахь өдрөө тэрээр Шулмасыг харж тэр нь Балахайд “Чи бол аугаа их дайчин болно. Үүний тулд хүн алж тахил өргөн хүүхдийн мах идэж бай” хэмээн зарлигджээ. Ийм болохоор тэрээр 14 наснаасаа өөрөө хүүхэд алж махыг нь идэх болсон гэнэ.
1980 онд Кран омгийн хэсэг согтуу цэрэг африк-америкчуудын засаглалд дургүйцэн ерөнхийлөгч Уильям Толберийн амийг хөнөөж засгийн газрыг тараан Самуэль Доуг ерөнхийлөгчөөр зарласнаар Кранчууд засгийн эрхийг авсан юм.
1982 онд 12 настай Блахай гэгээнтэн ерөнхийлөгч Самуэль Доуг элдэв барцдаас хамгаалах үүрэгтэйгээр ерөнхийлөгчийн ордонд заларлаа.
Энэ үед Самуэль Доугийн хувийн дайсан санхүүгийн луйварчин Чарльз Тейлор америкийн шоронгоос гарч Либерид иргэний дайн эхлэх нь тэр. “Хан хүү” Йорми, Чарльз Тейлор хоёрч хоорондоо таарсангүй засгийн газрын эсрэг, бас өөр хоорондоо тэмцэж эхэллээ.
Энэ үед өнөөх Балахай зэвсэгт бүлэглэлийн нэгнийх нь захирагч болж байлдаж эхэлсэн байна. Тэр тулаанд орохдоо бараг шалдан явдаг болохоор “Нүцгэн өгзөгт Генерал” гэдэг хочтой болоод байлаа. Тэр ердөө л шаахай, пүүз л өмсдөг, өөр хувцасгүй явдаг гэнэ. Балахай үүнийгээ “дайснаа айлгая гэвэл, партизан биш араатан амьтан гэдгээ харуулах ёстой” гэж тайлбарладаг.
Сэтгэлзүйн ийм дайралт нь хэр үр дүнтэй байсныг хэлэхэд хэцүү, юутай ч тэрээр тулааны дараа л хувцасаа өмсдөг байсан гэдэг. Харин дайчид нь болохоор нүцгэлдэггүй, зарим нь эмэгтэй хүний хувцас өмсдөг байжээ. Түүний цэргүүдийн дунд хүүхэд, бүр 9 настай хүүхэд ч байсан. Тэрээр цэргүүдээ кокаинаар бараг тэжээдэг. Энэ талаараа тэр “Бид зэвсэг хар тамхийг алтаар сольж авдаг. Кокаинаа багачуудад өгдөг” гэсэн байдаг.
Тулаан бүрийн өмнө хүүхдээр тахил өргөнө. Тэрээр үүнийгээ “усанд сэлж байгаа хүүхэд рүү дөхөж очоод хүзүүг нь мушгих юм уу, хэрчиж алах л сайхан” гэсэн байдаг. Тэгээд л зүрхийг нь, махыг нь хэрчиж хэсэглэн иддэг байжээ. Гэхдээ тэрээр дайснуудынхаа хүүхдийг бус өөрийн омгийн хүүхдүүдээс сонгож гэм зэмгүй багачуудыг авдаг гэнэ.
Харин дайсныхаа тосгоныг эзэлж аваад юу хийдгээ тэрээр гадаадын сурвалжлагчид “Бид архидаж, хар тамхиа татдаг. Тэгээд тосгоны багачуудыг авчирч алаад цусыг нь уудаг. Хүмүүсийн толгойг нь таслан хөл бөмбөг тоглодог байсан” гэж ярьжээ.
1996 оны долдугаар сард 25 настай Балахай хүүхдийн зүрх идэхээ санамсаргүй больсон байна. Тэрээр 3-4 насны нэг охиныг тахил болгохоор авчирснаа ингэж ярьсан байдаг. “Ер бусын үзэсгэлэнтэй, хөөрхөн ааштай охин байсан. Ихэнх хүүхэд надас айж уйлж эсэргүүцдэг бол энэ охин их тайван байсан. Би тэгээд энэ охин үхэх ёсгүй гэж бодсон. Гэхдээ л түүнийг би алсан л даа. Би мянга мянган хүүхэд алсан атлаа, анх удаа л энэ охиныг алахгүй байя гэж бодсон нь тэр. Түүнийг алсны дараа л надад хүний дүрстэй гэрэл гэгээ харагдаж хүний хоолойгоор “Амьдар, эсвэл үх” гэж хэлсэн. Энэ бол Христос байсан” гэсэн байдаг.
Үүний дараа л тэр загалмайлж хүн алах, идэхээ больсон байна. Отрядын нь дайчид даргыгаа солиорч гэж бодож. Тэгэхээр нь Балахай тэднээсээ зугтааж хөрш Ганад гарсан байна. Ганад очоод 1997 онд христийн суртал номлогч гэгээнтэн болжээ.
2003 онд Либерийн иргэний дайн төгсч Чарльз Тейлор олон улсын шүүхээр шийтгүүлэн дахин шоронд ороход хүний мах идсэн хэрэг нь нэмэгдсэн. Бараг 12 жил өнгөрсний дараа 2008 онд Жошуа Мильтон Балахай эх орон Либеридээ эргэн ирж “Ертөнцийн төгсгөл хүртэл үйлчлэх евангелийн сүм” гэгчийг байгуулсан байна.
Хүний махан хүнстэн, цуврал алуурчин байсан энэ эр одоо бурхны сургааль уншин, эх орон нэгтнүүддээ сайхан сэтгэл, энэрэнгүй үзэл, итгэл үнэмшлийг айлдаж байна. “Нүцгэн өгзөгт генерал” байсан тэр өнөөдөр костюм өмсч заримдаа зангиа зүүдэг гэнэ. Богино банзал, богинохон хормойтой даашинзыг тэрээр өөрийн сургаальдаа “Шулмасыг өдөөх адын зүйл” гэж нэрлэдэг болжээ. Тэр бас америк түргэн хоолыг ч ингэж нэрлэдэг байна. Одоо тэр өөрийн хамтран тэмцэгч багачуудыг зөв замд оруулах гэж хичээдэг болж өөрийн өнгөрсөн амьдрал, аймшигт үйлдлийнхээ талаар ч гадаадын суралжлагчдад илэн далангүй ярилцлага өгдөг л гэнэ.
Тэр бага насны хүүхдийн мах идэж, 20 гаруй мянган хүнийг хөнөөсөн, эх орон нэгтнүүдтэйгээ цус асгаруулан байлдаж, тулаанд орохдоо шалдан гүйж явсан “Нүцгэн өгзөгт Генерал” шүү дээ.
Зочин · 2015/02/21
iim ******oi amitan er harj baisangvi
Зочин · 2014/11/28