Шашныг нь гутаасан хэргээр жүжигчин бүсгүйд 26 жилийн ял оноожээ
2014/11/27
Болливудын одууд шашин номлолоо гутаан доромжилсон гэсэн шалтгаанаар Пакистаны шүүхээс тэднийг шоронд хорих шийвдвэр гарган үүнийг түгээн дэлгэрүүлсэн хэвлэлийн мэдээллийн томоохон байгууллагуудад мөн ял оноосон байна.
Пакистаны Жео телевизийн Өглөөний нэвтрүүлэгт жүжигчин Вина Малик нөхрийн хамт оролцсон байна. Энэ үеэр хосууд Лалын шашны Ариун Мохаммед бурхны охины дууг дуулан агаарт бүжиглэх үзүүлбэр үзүүлжээ. Уг үйлдэл нь шашны уламжлалыг гутаан доромжилсон үйлдэл хэмээн үзэж шүүхээс ийнхүү ял оноож, нөхөр болон тус телевизийн удирдлагад мөн ял ногдуулсан байна. Уг шийдвэрийг Пакистаны Гилгит мужийн шүүхээс гаргасан аж. Гилгит муж нь Пакистан, Энэтхэг хоорондын маргаантай бүс нутаг Кашмирын бүс нутагт байрладаг нутаг юм.
Жүжигчин бүсгүй Пакистаны нутагт иргэний харьяалалгүй учир шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ч шийдвэр гаргасан шүүхийнхэн тэднийг баривчлан ирэх тушаал гаргажээ. Харин хэрхэн баривчлах нь тодорхой бус аж.
Өндөр болгох · 2014/11/28
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮