Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд боллоо
2014/12/09
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд болсон. Дөнгөж сая Л.Гантөмөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болох эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асуусан. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Их сургуульд шинэчлэл хийнэ гэж 2 жил боллоо. Тодорхойгүй байдалтай боллоо. Сурагчдын форм үнэтэй байна. Үдийн цай хөтөлбөрийн талаар?
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Үдийн цайны мөнгийг нэмнэ. Формны асуудлыг ҮХААЯ шийдэж байгаа. Их сургуулийн шинэчлэлийг их сургуулийн багш нар хийнэ. Цаашдаа багш нар өөрсдөө авч явдаг байх хуулийн төслийг өргөн барина.
УИХ-ын гишүүн Ө.Энхтөвшин: Соёлын салбарыг хэрхэх бодолтой байна вэ? Соёлын салбарт байсан яамнаас хичнээн хүн салбарыг хариуцахаар ирж байна вэ?
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Өмнө нь Ё.Отгонбаяр сайд БСШУ-ны сайд байсан. Үүгээр явна. Соёл урлагийн дэмжлэг хэвээрээ үргэлжлэх болно. Хуурамж диплом хэвлэх асуудал байхгүй. Гарвал хуулийн байгууллагын хаалга татна.
Соёл урлагийн газар нь ирнэ гэж бодож байгаа. Яг хэдэн хүний орон тоо вэ гэдгийг Сангийн яам гаргаж өгнө.
УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа УИХ-ын гишүүд үг хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би нэг л зүйл хэлье. 6 настай хүүхдүүдийн асуудлыг хот хөдөөгөөр нь салгаяаа. Хөдөө аав ээжийнхээ өврөөс гараагүй хүүхдүүд нэг хүн бараадад суурин барааддаг. Хөдөө өсөөгүй бол өөрөө ойлгохгүй байх. Багаас нь сэтгэцэд нь нөлөөлөх айдаст автаж болохгүй. Тиймээс үүн дээр бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй байнаа. Намрын чуулганд багтааж асуудлыг оруулж ирмээр байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн хугацаанд их дээд сургууль үймсэн. МУИС-ийн Эдийн засгийн сургууль таныг сайд байх үед алга болж байна. Өнөөдөр Бизнесийн сургууль болсон. Бизнес бол эдийн засгийн нэг хэсэг. Энэ 4 жил боловсролын хувьд ухарсан үйлдэл боллоо.
2. Сурагчийн формд иргэд сэтгэл дундуур байна. Хэлж ярьж байгаа гишүүдийн тоо нэмэгдэж байна. Аргацаах байдлаар хариулт өгөх биш, сурагчийн үзэж байгаа ном, хувцас нь өөрт чинь хамаатай. Өнгөрсөн хугацаанд хэтэрхий хүнийрхүү хандаж байна шүү.
3. Сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж олон хүн хүүхдээ сургуулиас гаргаж байна. Бас хамаагүй юм шиг хандаж болохгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Шинэчлэлийн засгийн газрын хийж байсан ажлуудыг үргэлжүүлж, авах гээхийн ухаанд хандаарай.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Бидний ирээдүйг тодорхойлох чухал салбар. Их дээд сургуулиудын элсэлт цахимжиж, хэл ам багассан. Нөгөө талаар хувийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал шүү. Салбарын сургуулийг тухайн салбарынх нь яамд хамаатуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ухаалаг төртэй болох шаардлага маань төрийн тогтолцооны гажгаас үүдэлтэй. Баянхошууны 25-р хороонд 15000 гаруй хүн амтай хороонд 100 хүүхдийн цэцэрлэгтэй. 2-3 унь зөөж гэр бариад олон гудмын цаанаас хоол зөөж байна. Сэтгэл дутаж байгаа энэ мэт зүйлд анхаарал хандуулаарай. Нарийн ярьбал 10 орчим сумын хүн амтай нийлэхээр байгаа ийм газарт сургууль цэцэрлэг барихад анхаараарай. Их зүйл хийх шаардлагатай байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдахад хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт анхаарал хандуулна гэсэн одоо болтол байхгүй. Хөдөөд ажиллаж байгаа залуу багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулах цаг болсон шүү. Залуу багш нар сургуулийнхаа гал тогоо, айлын хажуу өрөөнд амьдарч байгаа. Олон жил арай гэж баталсан удаан ажилласан багш нарын 36 сарын нэмэгдэл хоргодож байгаа талаар ярьж байна. Үүнийг болих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Ингээд гишүүд үг хэлж дууссан. Улмаар санал хурааж, олонхын саналаар буюу 95 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болохыг дэмжсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрын намтрыг хүргэе.
Л. Гантөмөр 1991онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Л.Гантөмөр 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Япон, англи, орос хэлтэй.
BAGSH, EMCH · 2014/12/12
DOORHI ASUULTUUDAD HARIULT UGUH BOLMJ BNUDA,BAIWL UGCHIHLDUU
эр · 2014/12/12
Соёлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар Соёл урлагийн тухай хуулийн төслөөр боловсруулж хөдөө хотгүй санал авсан.Гэтэл Оюунгэрэл энэ хуулийг нэмэлт өөрчлөлт болгон явцуулсан. Шинэчилсэн найруулгаар боловсруулсан хуульд соёл урлагийн ажилтны нийгмийн асуудлыг нийгмийн салбар тухайлбал Боловсрол, Эрүүл мэндийн салбарынхны жишигт хүргэсэн байдлаар шийдэж болохоор оруулсан байлаа. Харин Оюунгэрэл үүнийг яагаад өөрчлөв. Соёл урлагийнхан их тэвчээртэй улс. Тэвчээр нь барагдаад жагссан. Жагссан салбарынхны цалингийн хувийг нэмэгдүүлнэ гээд арай ядан 15%-аар нэмсэн ,одоо 15%-ийг нэмэх ёстой тэгээд 30% болох учиртай.Үүнийг Гантөмөр сайд ТА хийх хэрэгтэй шүү. ССАЖЯ-ны газрын дарга байсан Оргил, Баянзул нарыг томилхгүй байхыг нийтээрээ хүсч байгаа шүү
Зочин · 2014/12/11
hariu uguh hun bnu,36 sariin talaar,,,,,,,,,,,,, ene l mash c***al medeelel boloh geed bnda
Зочин · 2014/12/10
36 SARIIN NEMEGDEL BAGSH NART OLGOJDOH YESTOI.
bagsh naraas · 2014/12/10
Tand bayar hyrgj amjilt husey, tanias hicheenguilen bid husj bn,36 sariin nemegdliig zaawl bagsh nart olgono gedgt ta bagsh nariinhaa tuluu tuushtai temstene gj itgel duuren bn,
зочин · 2014/12/10
Хийсэн үйлтэй, хэлэх үгтэй сайд даа. Зарим нэг ашиг хонжоо хайгчдын үүд хаалгыг тас хаасан болохоор нэг хэсэг нөхдүүд бухимдаад байх шиг байна. Өөрийгөө бус өрөөлийг бодож чаддаг байж гээнэ энэ салбарт ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс зайлах хэрэгтэй
ГАНТӨМӨР ТАНАА · 2014/12/10
Багш нарт олгодог 36 сарын тэтгэмжийг 2 жилийн өмнө Отгонбаяр, Хаянхярваа нар хасч байсан. Та сайд болмогцоо сэргээж байсан. Бүх багш нар танд үнэхээр талархсан. Тэгтэл сая дахиад сангийн яам дээр 12 сар болгоод хасчихлаа. Та үүнийг дахин сэргээж өгнө үү гэж бүх багш нарын өмнөөс хичээнгүйлэн хүсч байна. Сүүлийн 2 жилд сүүлийн 20 жил хийгдээгүй шинэчлэлүүд хийгдлээ. Таны ажилд амжилт хүсье.
ГАНТӨМӨР ТАНАА · 2014/12/10
Би их сургуульд багшилдаг. Хүмүүс янз бүрээр мэдэхгүйдээ эсвэл мэдсээр байж харлуулах гэж их янз бүрийн зүйл ярих юм. Өөрсдөө судлаад үзээсэй. Үнэндээ дээд боловсролын салбар сүүлийн 2 жилд үнэхээр хурдтай сэргэлээ. Дуртай нь элсэж болохоор босготой байсныг болиулчлаа, танилтай бол болчихдог байсныг цахимжуулаад зогсоочихлоо, төгсөөд хаана ажиллах нь тодорхойгүй гоё нэртэй 800 гаруй мэргэжлийг 180 хөтөлбөр болгочихлоо. Хамгийн гол нь их сургуулиудын бүтэц дэлхийн жишигт нийцэхүйц хөгжихүйц боллоо. энэ хоёрхон жилд дэлхийд инженерийн боловсролоор т**********лэгч Герман улстай хамтарч Монголд сургууль байгуулчихлаа. Бас Японд 1000 инженер бэлтгэдэг болчихлоо. Сайдын шинэчлэлийн ажилд амжилт хүсье.
Зочин · 2014/12/10
Амжилт хүсье харин ч ноён нуруутай сайд шүү.Танд ажлын амжилт хүсэн ерөөе. Та чадаж байгаа
1958.mn · 2014/12/10
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2014/12/10
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2014/12/10
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2014/12/10
бялдага муу новш вэ чи одоо, улаанбаатарт их дээд сургууль хөгжинө гэж бодож байна уу чи, арай уужуу боддог сайд байсан бол эхлээд наад их сургуулиудаа томоохон аймгийн төврүү нүүлгэх, цаашлаад улаанбаатарт байгаа 100 гаруй мянган оюутныг хотоос өөр газарт суралцах таатай орчныг нь бүрдүүлэх талаар бодлого барих байсан юм. 1000 инженер яасан гэнээ, наадах чинь бодлого биш, зүгээр нэг сургалтын газрын хийдэг л зүйл, шалгалтыг яасан гэнээ, тэр чинь тэр сургуулийн хийдэг ажил, балай юм бичих юм, төрийн том бодлого гэдэг чинь энэ улаанбаатараас яаж оюутан багш нараа гаргаж, амар тайван сурах ажиллах боломжийг нь бүрдүүлэх вэ, монгол улсын 5 аймагт 10 мянган оюутантай дэлхийн жишигт нийцсэн 5 том их сургууль байгуулах вэ, яаж монголчууд өөрсдийнхөө бүтээсэн оюуны бүтээлээ ашиглаад ажиллаж хөдөлмөрлөдөг болгох вэ гээд асар далайцтай бөгөөд цэгцтэйгээр бодож боловсруулж ажиллахыг хэлдэг юм. юун дүрэмт хувцас, сурагчдад сургууль хэрэгтэй байна, хүүхдүүд цэцэрлэг хэрэгтэй байна,
Зочин · 2014/12/10
монголын боловсролын салбарт энэ хүн юу хийхгүй нь өнгөрсөн хоёр жилээр харагдсан, боловсролын салбар гэдэг бол шинэчлэл хийхэд маш хурдан үр дүнгээ өгдөг салбар гэдгийг энэ хүн ойлгоогүй, харь гүрний далд бодлогоор монголын нялх үрсийг 6 настай нь сургууль хэмээх шоронд хорьж, ном эрдэм дургүй, сургуулийг үздэн яддаг ийм хүмүүс болгох бодлогыг зогсооход ямарч арга хэмжээ аваагүй, хотод сургууль дутагдалтай байгаа талаар анхаарлаа хандуулаагүй, бүх зүйлийг өөрөөсөө зайлуулж, зөвхөн энэ салбараас бага ч гэсэн мөнгө босгох зорилготой ажиллаж байгаа, жишээ нь хүүхдийн дүрэмт хувцасны шахаа, гэвч боловсролын салбар гэдэг бол өөрөө их энергитэй буянтай салбар, хүүхдүүдийн буян заяа их, тийм учраас гантөмөр мэтийн японд сургууль сурсан нэртэй боловсролгүй хүний хувьд бол яаж ч хичээгээд бужигнуулж, дундаас мөнгө босгоход тийм амар байхгүй нь ойлгомжтой ...
Зочин · 2014/12/10
Би их сургуульд багшилдаг. Хүмүүс янз бүрээр мэдэхгүйдээ эсвэл мэдсээр байж харлуулах гэж их янз бүрийн зүйл ярих юм. Өөрсдөө судлаад үзээсэй. Үнэндээ дээд боловсролын салбар сүүлийн 2 жилд үнэхээр хурдтай сэргэлээ. Дуртай нь элсэж болохоор босготой байсныг болиулчлаа, танилтай бол болчихдог байсныг цахимжуулаад зогсоочихлоо, төгсөөд хаана ажиллах нь тодорхойгүй гоё нэртэй 800 гаруй мэргэжлийг 180 хөтөлбөр болгочихлоо. Хамгийн гол нь их сургуулиудын бүтэц дэлхийн жишигт нийцэхүйц хөгжихүйц боллоо. энэ хоёрхон жилд дэлхийд инженерийн боловсролоор т**********лэгч Герман улстай хамтарч Монголд сургууль байгуулчихлаа. Бас Японд 1000 инженер бэлтгэдэг болчихлоо. Сайдын шинэчлэлийн ажилд амжилт хүсье. Г.Мөнх-Эрдэнэ
Зочин багш · 2014/12/09
Одоо яана даа, хувийн нэр хундээ л бодохоос еер юу ч хиидгуй амитан даа. Ардчилсан нам ядуу юм даа, еер хун баймаар л юм. Улсаа бодоочээ
Зочин · 2014/12/09
боловсролын салбарыг самарсан хүндээ хариуцлага тооцох байтал ахиад сайн саад болоо гэж байх юм даа
Зочин · 2014/12/09
Хамгийн ****** сайданцар сайд боллоо. Дээд боловсрол, ЕБ-ыг самарч байна. Новшийн амьтан
Зочин · 2014/12/09
said maan bagsh nariin 36 sariin nemegdliig hasuulahgui gedgt mash olon bagsh nar itgeltei baigaa,saidda st****diin ajild nn amjilt husey.ENHAMGALAN gishuun mash zuw helsen.