С.Чинзориг Хөдөлмөрийн сайд боллоо
2014/12/09
2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт олонхийн санал авсан ч хууль бусаар ялсан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн болох шахсан С.Чинзориг өнөөдөр Хөдөлмөрийн сайд боллоо. Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар түүнийг сайдад томилох асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар буюу 92,7 хувийн саналаар Хөдөлмөрийн сайд болсон юм.
Тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллахдаа: “Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар. Тэр утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана. Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.” Гэдгийг хэлж байсан юм.
С.Чинзоригийн намтар
1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. Захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
Зочин · 2014/12/10
Танд ажлын амжилт хүсэн ерөөе.