УИХ-ын  нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд, Д.Эрдэнбат Аж үйлдвэрийн сайд, Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын сайд, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд , Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд , Н.Төмөрхүү Зам тээврийн сайд боллоо, Р.Жигжид Уул уурхайн сайд, С.Чинзориг Хөдөлмөрийн сайд, С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд болсон талаар бид шуурхай мэдээлж байгаа. Тэгвэл яг одоо Эрүүл мэнд, спортын сайдад Г.Шийлэгдамбыг томилох эсэхийг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс асуулт асуусангүй.  Харин санал хэлж байлаа.  Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Шүүмжлэл дааж амьдраарай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Эрүүл мэндийн салбар бол хүнд салбар. Өнгөрсөн 2 жилд шинэчлэл хийгдэж чадаагүй.  Хамгийн хүнд сурталтай яам. Өнөөдөр нэг өдөрт элэгний хавдраар 6 хүн нас барж байна. Элэгний В, С вирусын эмийг оруулж ирэх ажлыг түргэлүүл.  Эрүүл мэндийн тухай хуулийг гарга,  

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Г.Шийлэгдамбыг ажлаа эхлээгзй байхад нь дүгнээд яахав,хийж байгаа ажлаараа үзүүлэх байх.  Өнөөдөр хүүхдүүд эмнэлэгт ямар байна, төрсөн эхчүүд коридорт хэвтэж байна. БИдний ирээдүй хүүхдүүд гэж гоё гоё ярьдаг ч  үүнийгээ үйлдлээрээ харуулж, ажиллах ёстой.  Эмч нарын цалин, байгаа байдал хэцүү байна.  Ийм эмч нараасаа  шаардах хэцүү. Зарим эмч нар нь ардаа хувийн эмнэлэгтэй, мөнгөтэй гэсэн хүмүүс нь гадагшаа яваад эмчлүүлдэг.  Боломжгүй нь даатгалаар эмчилгээ хийлгэдэг талаар бодсон юм байна уу?

УИХ-ын гишүүн  Л.Эрдэнэчимэг: Миний сонгогдсон СХД-т Монгол улсын нийт хүн амын 15 хувь нь байдаг. Жил бүр шилжин ирэгчид нэмэгдэж, өрхийн эмнэлэгийн ачаалал нь их байгаа. Жирэмсэн эхчүүд 4-5 цаг дугаарлаж байж жирэмсний хяналтад ордог.  СХД-ийн ээж нар 2-р төрөхөд төрдөг. Эмнэлэг нь хангалтгүй, хүүхдүүдэд эмнэлэг нь хангалтгүй байна.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нэг төрөх эмнэлэг, нэг хүүхдийн эмнэлэгийг концессийн гэрээгээр Унгар улсаас барьж өгөхөөр болсон.  Үүн дээр анхаарч ажиллаарай.  Сайд нарын 2-р эмнэлэгээр иргэд үйлчлүүлж байхааор дүрэм журмыг нь өөрчилж өгөөрэй.  БЗД-т баригдаж дуусдаггүй 3-р төрөх гэж байдаг юм. Одоо энийг дуусгахад шахаж ажиллаарай.  Суурь нь тавигдаад гацчихсан эмнэлэгийн байр 2 байна. Энэ гацааг арилгаарай.  Хороо хоринд байдаг өрхийн эмнэлэгийн эмч нарын тогтвортой байдлыг хангахад анхаараарай.  

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ажиллах хугацаа бага, хийх нь их. Тэгэхээр ач холбогдолоор нь эрэмблээрэй.  Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа болооор биднийг л харж байдаг юм билээ.  Төрөх гээд ирсэн эмэгтэй ор байхгүй гээд хүлээлгийн өрөөнд сууж байх юм. Өөрөөрөө төрсөн бол 1.5 хоонг мэс заслаар төрсөн бол 3 хоноод л гардаг, үүнээс хүндрэл гарах магадлалтай.  Та эрэгтэй хүн болохоор  ойлгохгүй байх гээд дахин хэлж байна. 3-р төрөхийн барилгыг  түргэлүүлж, ХУД-ийн эмнэлэг хэдэн сараалжин төмөр байна. Барилгыг нь түргэлүүлчихбэл  таны ажлын үр дүн гарна.  

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж: Би дэмжихгүй ээ. Бусад нь дэмждэг юм байгаа биз. МАХН эрүүл мэндийн салбарыг  комонд оруулаад  хэвтүүлчихсэн ш дээ.  Төрийн нарийн,  дэд сайдтайгаа хэрэлдээд яасан ч хэрэлдэж дуусдаггүй юм. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байга ахүмүүсийн нус нулимсыг бага урсгаарай. Та нарт доромжлуулах гэж  тэр хүмүүс ажиллааагүй шүү.  Н.Удвал нэг удаа эмнэлэгийн байрыг өгчих гээд хэлсэнгүй.  Хэрүүл бугласан эрүүл мэндийн салбартаа ном уншуул.

УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа: Хамгийн түрүүнд төрийн эмнэлэгүүдэрээ явж, ажлаа мэддэг хүмүүсийг удирдлагуудад нь тавиарай. Улсын  эмнэлэгийн хурган дарга нар хувийн эмнэлэгтэй байгаа. Яваад нэг үзээрэй.  Дампууруулсан энэ салбарырг мэдэдэг хүнээс нь асууж байгаад  ахиц дэвшил гаргаад 1.6 жилийг өнгөрөөвөл таны ач тус.

 УИХ-ын гишүүн Г.Батхүү: Олон эмнэлэгийн асуудал байгаа. Г.Шийлэгдамба үүнийг ганцаараа шийдэхгүй. Дараа цөмөөрөө дэмжлэг үзүүлэх ёстой шүү.  Эрүүл мэндийн даатгалыг эргэж харах хэрэгтэй.  Гэр бүлийн даатгал  гэдэг системийг манайд  нэвтрүүлмээр байна. Энийг онцгой анхаараарай. Бага улс төржүүлээрэй. Улс төржиж болохгүй салбар шүү.

УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг: Эрүүл мэндийн салбар тогтолцооны гажигтай. Мөнгөний урсгал нь нэг газар тогтчихдог.  Эрүүл мэндийн салбарын америк, ази маягийн загвар байдаг. Харин Монголд тохирсон загварыг олмоор байна.  Хаана чанартай үйлчилгээ байна тийшээ явдаг даяарчилагдсан  салбар.  Хоёрт, эрүүл мэндийн сайд нь өөрчлөгдөхөөр эмнэлэгийн дарга нь солигддог улс манайхаас өөр байхгүй.

УИХ-ын гишүүн  З.Баянсэлэнгэ: Эрүүл мэнлийн салбар хүнд салбар. Энэ хүнд салбарт Н.Удвал юм хийгээгүй биш хийсэн. Н.Удвал эрүүл мэндийн салбарт өвдөхөөсөө урвдчилан сэргийлэх арга хэмжээг эхлүүлээд явж байсан. Энэ ажлыг нь үргэлжлүүлээд яваасай гэж боддог. УИХ-ын гишүүд нүүрэн дээр нь хэлж байх хэрэгтэй.  Төр өнөөдөр  эрүүл мэндийн салбарын ачааллыг хөнгөлж чадахгүй байгаа.

УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь: Шөнийн мэнд завсарлага аваад маргааш үргэлжлүүлэн хурлдах санал тавиад саналаа хэлье. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээчээ. Хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зарцуулаарай.

 Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа санал хураасан.  Санал хураалтаар  гишүүдийн  88.3 хувь нь дэмжиж Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд болсон юм.

 

 

 

 

Г.Шийлэгдамбын намтар:

Тэрээр 1997 онд буюу анх МАХН-д элсчээ. Г.Шийлэгдамба 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутгийнхантай элэгтэй байдаг нэгэн.   Нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном  бичсэн.  Тэрээр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан.   Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллах үедаа 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосон нь үе, үеийн сайд нараас хамгийн олон нь аж.  Өвөрхангай аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байв. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалын ажлыг авсан. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалын ажлыг авсан.