Д.Зоригтыг Эрчим хүчний сайдад томиллоо
2014/12/09
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрсийг өргөн барьсан. Уг асуудлын нэг болох УИХ-ын гишүүн Д. Зоригтыг Эрчим хүчний сайдад томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн хувьд Д.Зоригт гишүүнээс асуулт асуух бус захиас хэлсээр байсан юм. Улмаар гишүүд саналаа хэлсэн. Санал хураалтаар гишүүдийн 93.2 хувь нь дэмсэн. Ингээд Д.Зоригт Монгол улсын Эрчим хүчний сайд болсон юм.
Ингээд Эрчим хүчний сайд Д.Зоригтын намтарыг хүргэе.
Д.Зоригт 1977 онд нийслэлийн 10 жилийн 41 дүгээр дунд сургууль, 1982 ондЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Тэрээр 1982-1986 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, 1986-1989 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, 1989-1991 онд “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал,1991-1996 онд “Одод” ББХКомпанийн дэд захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн агентлагийн дарга, 1999-2000 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2000 – 2008 онд “Монгол шуудан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.
Д.Зоригт 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2009-2011 онд Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2011-2012 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Тэрээр 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 1999 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2009 онд “Алтан гадас” одон, 2010 онд Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Англи, орос хэлтэй.
Хуучин цэрэг · 2014/12/10
Одоо бид яана даа.Хятадын тоног төхөөрөмж шахл******дээ.Эвдрээд явахгүй ******ланадаа.Хятад мэргэжилтэн урина. тэд юмаа нуугаад хэлдэггүй орос хүн шиг биш шүү.Ингээд эрхэнд нь орно гэсэн үг.Одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн заавар олддоггүйг манай хүмүүс мэдэрч байгаа.Нэг жижиг микросхем гэмтхэд бүхлээр нь сольдог.Иймэрхүү алхамаар эрхэнд нь орхыг хэлээд байна.Гэнэт яагаад олон ДЦС-ууд барих болчихвоо .Хэрэглэх багтаамж монголд хаана байна.Гадагш нь борлуулах зах зээл байна уу.Ажиллуулах боловсон хүчин хаана байна.одоогийн хүүхдүүд маш олноороо хуульч,сэтгүүлч болчихоод тал нь лангууны ард тал нь том том улс төр яриад явж байна.Үүнийг бодохоор .....
Зочин · 2014/12/10
яанаа ажилаа хийж чадах уу аймаар юмаа хамгийн гол салбар шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийг битгий бужигнуулаад эхлээрэй мөрөөрөө ажиллаад дараагийн хүндээ ажилаа хүлээлгэж өгч үзээрэй бурхан минь.
Зочин · 2014/12/10
хамгийн баян, хамгийн************************ төрийн дайсан, төрийн өмчийн хорооны даргаар 8 жил суухдаа, асар их баяжсан, төрийн өмчийн компаниудын бүх шахаанд оролцсон, одоо эрчим хүчний салбарын томоохон компаниудыг хувьчлах нэрээр гадаадын гар хөл болсон хүмүүст зарж, асар их мөнгийг олж, ардчилсан намын 16 оны сонгуулийн сурталчилгааны хөрөнгийг босгох үүрэг намаасаа авсан. эрчим хүчний салбарын гадаадын тэр дундаа хятадын мэдэлд өгөх далд бодлогыг хэрэгжүүлнэ, энэ үүргээ тэр хятад түншүүдийнхээ өмнө хүлээсэн, мэдээж тэр түншүүд нь хятадын төрийн бодлогоор ажиллаж байгаа хүмүүс, эх орны гал голомт ингээд харийн мэдэлд очих замдаа орлоо.