Юу зөвлөдөг зөвлөхүүд вэ
2014/12/13
Төрийн өндөр дээр албан тушаалтнууд бүгд зөвлөхтэй байдаг. Тэр ч бүү хэл арав хориор хэмжигдэх зөвлөхтэй дээдэстэн ч бий. Арга ч үгүй төрийн алба залгуулж байгаа хүнд зөвлөх шиг хэрэгтэй хүн үгүй. Ёстой л ус агаар мэт хэрэгтэй зүйл бол зөвлөхүүд байх учиртай. Захын нэг компанийн захирал чзөвлөхүүдээр хүрээлүүлсэн байхад бүрэн улсыг удирдаж яваа нөхдөд байхаас яахав. Харин манай тогтолцоонд зөвлөх ямар үүрэгтэй чухам юу зөвлөдөг нь төдийлөн ойлгомжгүй.
Сүүлийн хэдэн жил ажиглаж байхад зөвлөх хэмээх албанд улстөрийн карьераа өсгөх гэсэн эрхмүүд л очдог болжээ. Эсвэл сонгуульд өвдөг шороодож аргаа барсан, бүр эсвэл эрхэм дээдсүүдийн сүүдэрт нь явж хоолонд залгах гэсэн дулдуйчуудын цуглуулга гэмээр болчихсон. Яг мэргэжлийн үүднээс, онол практик хослуулаад зөвлөдөг зөвлөх гэж алга. Зөвлөх сайн байна гэдэг удирдагчийн ажил тэр хэрээр сайн байх учиртай. Тэр хэрээр энэ улс орныг удирдах бодлогод зөвлөхүүдийн үнэт санаа, тэдний мэдлэг боловсол шингэж байж гэмээнэ сая утга төгөлдөр зүйл болдог.
Бид эхний ээлжинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг авч үзье. Өнгөрөгч хоёр жилд гадны хөрөнгө оруулалт илт буурч, тэр хэрээр валютын хомсдол нэгэнт бий болсон. Ам.долларын ханш чангарч 2000 төгрөгийн босго руу амаа аван давхиж явна. Монгол Улсын гадаад харилцаа тийм ч таатай бус байгааг энэ байдал бэлхэнээ илтгэж таарна. Гэтэл Ерөнхийлөгчийн гадаад харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гэх нөхөр байв. Одоо Гадаад харилцааны сайдаар морилж одож байгаа нь ч өөрийн эрхгүй айдас төрүүлнэ.
Тэгэхээр Л.Пүрэвсүрэн гэх нөхөр Ерөнхийлөгчид чухам юу зөвлөж байсан болоод өнөөдрийн гадаад бодлого, харилцааг ийм шатанд авчрав аа. Ерөнхийлөгч өө та өдрийн зоогондоо мах, оройн зоогондоо будаа идээрэй гэх мэтийг зөвлөхөөс хэтрээгүй хэрэг үү. Зөвлөхийн үнэ цэнэ энэ мэтээс ер харагдахгүй юм. Уг нь цагийн эртэд буюу 1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгсөж, улмаар барууны оронд ч мэргэжил дээшлүүлж суралцсан, энэ салбартаа чамгүй алба хашисан юм билээ.
Гэтэл Амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр гэх нөхөр байна. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөөд өвдөг шороодсон нэг гологдол нөхөр. Эндээс харвал өнөөдрийн амьдрах орчин ногоон хөгжил чухам ямар хэмжээнд байгааг бид бүхэн мэдэх билээ. Сонгуульд унасан уураа барж чадсан нэг нөхрийг тайтгаруурлах гэж Ерөнхийлөгчийн зөвлөх гээч нэр зүүж өгдөг хэрэг юм болов уу. Түүнээс биш Л.Эрхэмбаяраар зөвлүүлдэг Ерөнхийлөгч байна гэхээр хэний ч санаанд багтахгүй биз ээ.
Мөн Иргэний оролцоо эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж гэж бий. Яах аргагүй чухал зөвлөхүүдийн нэг энэ байх ёстой. Ерөөсөө тулгуур багана нь байх учиртай хүн. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн байдлыг аваад үзвэл ёстой л юу зөвлөдөг зөвлөх вэ гэмээр. Түүнчлэн хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын хүмүүс албан ёсоор ажиллаж буй. Эдгээр нөхдүүд чухам юу зөвлөөд энэ зөвлөгөөний дагуу ямар үр дүн гарч байгаа тухай хэн ч мэдэхгүй.
Зөвлөх гэхээр хэвлэл мэдээллийн хуудас эргүүлж, та одоо ард түмэнд таалагдах ийм үг хэл. Тэнд бэлэг сэлт өг ээд сууж байдаг мануухайнуудыг хэлдэггүй юм л даа. Манай эрхэм дээдсүүдийн зөвлөхүүдийн үүрэг бол нэг иймэрхүү л замаар явж ирсэн гэдгийг надаар хэлүүлэх юун.
Н.Дөл
Энхүүш · 2014/12/14
Элбэгдоржоо наад зөвлөхүүд чинь юу зөвлөөд байна вэ ? чи ер нь улс хэсэж татварын мөнгө үгүй хийхээс өөр зүйл хийсэнгүй зөвлөхүүдээ зайлуулаач дуракаа
өндөр болгох ну · 2014/12/14
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮