Нэр дэвшигчдийг танилцуулж байна
2013/05/22
Цахиагийн Элбэгдоржийн намтар
Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй.
Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТД Сургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан.
Ц.Элбэгдорж нь дараахь ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна
- 1981-1982: “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист
- 1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
- 1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч
- 1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч
- 1990: “Ардчилал” сонины эрхлэгч
- 1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн
- 1991: Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн
- 1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
- 1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
- 1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
- 1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
- 1996-1999: МҮАН-ын дарга
- 1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга
- 1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга
- 1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга
- 1998: Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч
- 2000 оноос: “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч. “Либерти”, Америк сургууль, "Азийн санаачилга" институт, Уран зургийн академи, "Эрх чөлөө" сэтгүүл, "Philanthropy", "Элбэг тав", "Болор" сан"-гийн үүсгэн байгуулагч.
- 2003 оноос: МоАХ болон “Залуу удирдагч” сангийн Хүндэт Ерөнхийлөгч.
- 2004-2006: Монгол Улсын Ерөнхий сайд
- 2005-2008: Ардчилсан Намын дарга
- 2008: УИХ-ын гишүүн
- 2009: оноос одоог хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Гадаад хэл:
Англи, Орос хэлтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч
Нацагийн Удвалын намтар
- Ургийн овог: Боржигон
- Эцэг /эх/-ийн нэр: Нацаг
- Өөрийн нэр: Удвал
- Төрсөн газрын нэр: Архангай аймгийн Эрдэнэмандал сум
- Төрсөн он, сар, өдөр: 1954.03.05
- Нас, хүйс: Эмэгтэй, 59 настай
- Үндэс угсаа: Халх
- Гэр бүлийн байдал: Нөхөр, хоёр хүүтэй
Боловсрол, мэргэжил
- 1962-1972 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жил. Бүрэн бус дунд боловсролтой. Гэрчилгээ
- 1972-1978 онд Анагаах Ухааны Дээд Сургууль Хүүхдийн эмч. Диплом № 30212
- 1990-1992 онд Анагаах Ухааны Дээд Сургууль Эрүүл мэндийн удирдлагаар Анагаах ухааны доктор. Диплом № 93534
- 1993-1994 онд Тайланд улсын Махидолын Их Сургууль Эрүүл мэндийн удирдлага. Гэрчилгээ
- 1995-1997 онд Их Британи Улсын Манчестерийн Их Сургууль Эрүүл мэндийн удирдахуйн мастер. Гэрчилгээ
- 2000-2002 онд Анагаах Ухааны Их Сургууль Олон Улсын эрүүл мэндийн тогтолцоогоор Шинжлэх ухааны доктор. Диплом № 202479
Эрдмийн зэрэг, цол
- 1990-1992 онд Анагаах Ухааны Дээд Сургууль – Эрүүл мэндийн удирдлагаар Анагаах ухааны доктор
- 1995-1997 онд Их Британи Улсын Манчестерийн Их Сургууль - Эрүүл мэндийн удирдахуй Эрүүл мэндийн удирдахуйн ухааны мастер
- 2000-2002 онд Анагаах Ухааны Их Сургуульд - Олон Улсын Эрүүл мэндийн тогтолцоогоор Анагаахын шинжлэх ухааны доктор
Ажилласан байгууллага
- 1978-1979 онд Архангай аймгийн Хотонт сумын хүн эмнэлэгийн их эмч, салбарын эрхлэгч
- 1979-1984 онд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч
- 1985-1993 онд Их нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, клиникийн захирал
- 1993-1995 онд Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт Удирдлагын төслийн захирал
- 1997-1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд төслийн ажилтан /UNICEF/
- 1999-2000 онд ЭМНХЯ-д Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайд
- 2006-2007 онд Төрийн албаны зөвлөлд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар Төрийн албаны шинэтгэлээр бодлогын шинжээч
- 2007-2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга
- 2009-2010 онд Азийн Хөгжлийн Банк Нийгмийн халамжийн бодлого үндэсний шинжээч
- 2009-2010 онд Сангийн яамны “Тогтвортой хөгжил төсөл”-ийн Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо бодлогын шинжээч
- 2011-2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
Шагнал
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алтан гадас одон
Намын харъяалал
- 2000 онд МАХН-д элссэн
- 2000 оноос МАХН-ын Бага хурлын гишүүн
- 2007- 2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга
- 2011 оноос МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн
- 2011- 2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Гадаад хэл
Англи, Орос хэлтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн намтар
Төгссөн сургууль, мэргэжил
1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Хууль зүйн магистр
Ажилласан байдал
1983 - 2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
1999 - 2004 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
1990 онд Монгол Улсын дархан аварга
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Гадаад хэл
Англи, Орос хэлтэй
Эх сурвалж: www.aravt.mn
social bookmark · 2013/06/10
ByZ4Jb I truly appreciate this blog article.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
e0UBv4 I am so grateful f your post.Really thank you! Great.