Шийдлийн Засгийн газар казино байгуулах уу?
2014/12/17
Казиногийн хуулийн төслийн богино намтрууд
1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталжээ. Гишүүдийн олонхийн саналаар батласан энэ хуулийг санаачлагч нь Д.Энхбаатар гишүүн байв. 1998 онд “Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 36 дугаар тогтоолоор байгуулсан Казиногийн асуудал эрхлэх зөвлөл, тендер зарлан явуулахдаа Казиногийн тухай Монгол Улсын хууль, Казиногийн тендерийг явуулах, дүгнэх шалгаруулах журам, түүнчлэн тендерийн нөхцөл болгон заасан зарим заалтыг зөрчсөн хэмээн дуулиан өрнөж, төсөл хүчингүй болсон.
Д.Загджав нарын гишүүд дахин санаачласан нь
УИХ-ын цөөнгүй гишүүн Казиногийн тухай хууль санаачилж, буруутгагдаж хэцүү нэртийн хаалга татсан удаатай.2008, 2009 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Загджав Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл санаачласан. УИХ-ын гашүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей гэсэн гишүүдийн нэр санаачлагчид нь яваад байв. Хан-Уул дүүрэгт “Империал гоулд” гэдэг компанид “Морин нуур” нэртэй амралт аяллын цогцолбор байгуулах зөвшөөрөл олгосон нь ийн хардагдахад хүргэсэн удаатай. .
Бас нэгэн төслийн чимээ
Ц.Шаравдорж тэргүүтэй найман гишүүн санаачлан 2007 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нарын санаачилсан энэ хуулийн төсөл яригдсан. 2007 оны Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөлд Казиногийн онцгой бүсээс хааш хаашаа 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэсэн заалт оруулахаар тусгасан байсан гэдэг. 2009 оны оны нэгдүгээр сарын 22-нд УИХ казиногийн тухай хуулийн төслийг хүчингүй болгожээ.
Шийдлийн Засгийн газрын үед Казино байгуулах уу
Казино бол хүн төрөлхтний зугаа цэнгэлийг дагасан бизнесийн нэг хэлбэр. АНУ-ын Ласвегас гэдэг нэрийг дурьдахад хангалттай. Манай чинээлэг боломжийн нөхдүүд БНСУ, Макоа руу ухасхийж казинодаад ирдэг гэх яриа бий. Казиногоор мөнгө олж эдийн засгаа тэтгэж чадаж байгаа улс орон, хот олон. Гагцхүү зөв гольдролоор явуулах эсэх л эргэлзээтэй. Казино байгуулахыг эсэргүүцэх улстөрч цөөнгүй . УИХ-д суудалтай бүх нам хамтарсан Засгийн үед парламентийг ашиглаад “эдийн засгийн хүндрэлийг арилгахад нэг төрлийн хөшүүрэг болно” гэж ухуулах байдлаар. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулж, чадахгүй байгаа эгзэгтэй үед Шийдлийн Засгийн газар Казиногийн хууль батлуулж, магадгүй гэсэн таамаг нислээ. Олны үг ортой гэдэг. Хэвлэлээр “ЧСайханбилэгийн Засгийн газар энэ хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барих гэж байна. Н.Алтанхуягийн танхим огцрохоос өмнө яригдаж байсан Казино, төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хэмээх 7 бүлэг 32 зүйлтэй хуулийн төсөл. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд энэ хууль “зангидагдаж”, Д.Оюунхорол сайд хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д оруулах юм байна” хэмээн хэвлэлүүдээр бичээд эхэлчихлээ. Бүх намууд нэгдэж Засгийн газарт орсон учраас баталчихаж мэдэх л юм. Шийдлийн Засгийн газар хүч түрээд батлуулчих “бяр” одоохондоо амтагдаж байгаа. Хэрэв Казинотой болохоор шийдвэл ард түмнээсээ асуухад илүүдэхгүй болов уу. Улстөрийн нөхцөл байдлаас харахад Казино байгуулах хуулийн төслийг батлуулах нөхцөл бараг бүрдчихсэн байна.
Зочин · 2014/12/19
solongos kasino mayagaar baival demjij bn... zuvhun gadny humuusiig p***portoor oruuldag
balt · 2014/12/18
kAZINO BAIHAD YAGAAD BOLOHGYI GEJ TOGLOH NEG N TOGLONO BIJ SAIN HOGJYYLBEL GADAADIINHAN IRJ TOGLONO SHYYDEE
Зочин · 2014/12/18
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020