Н.Удвал: Бэлгэдлийн таван сумаар үндэсний эв нэгдлээ бөхөлж, аргамжаарай гэсэн


МАХН  Бүх ард түмний их хуралдайгаа өнөөдөр АСА циркт хийлээ. Өмнө нь намынхаа нэ¬рийг сэргээн бэхжүүлэхээр энэ¬хүү дугуй зааланд  өдөржин, шө¬нөжин хуралдаж байсан гишүүд, дэмжигчид тал талаас хуран цуг¬лажээ. Нийслэлийн есөн дүү¬рэг, 21 аймгийн төлөө¬лөл МАХН-ын анхны Ерөнхий нарийн бич¬гийн дарга, Монго¬лын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвш¬сэн шинэ түүхийн эзэнд баяр хүргэхээр ирсэн байв.

 


Их хуралдайг нээж УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог  үг хэлсэн юм. Тэ¬рээр “МАХН бол шударга ёсны нам, Шударга ёсыг тогтоо¬хоор хичээнгүйлэн зүтгэсэн. Гэвч шударга ёсыг тогтоох амар¬гүй байдгийг, тийм байгааг та бүхэн харж байна. Энэ удаагийн Ерөн¬хийлөгчийн сонгуульд  ма¬най нам Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг  нэр  дэв¬шүүлсэн нь ч нэр дэвшүүлэлт шударга байсныг, манай нам шинэчлэгд¬сэн гэдгийг харуулж байгаа юм. Монголын түүхэнд хаан төрийг хазайхад хатан ухаан түшиж ир¬сэн  уламжлал¬тай. Бид уламж¬лалаа харсан ч, улс орны өнөө¬гийн нөхцөлд эмэгтэй хүний ухаанаар шийдэх олон асуудал орхигдож ирснийг бодолцсон ч, мөн дэлхийтэйгээ хөл нийлүүлж эмэгтэй хүн Ерөнхийлөгч, Ерөн¬хий сайдаар ажиллаж буй шинэ¬лэг жишгээс суралцах ёстой” гэж онцлоод МАХН-аас Ерөн¬хий¬лөгчийн сонгуульд нэр дэвшсэн Наца¬гийн Удвалд  амжилт хүслээ.

 


Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны эмэгтэй  нэр дэвшигч Наца¬гийн Удвал  энэ үеэр өөрт нь итгэл хүлээлгэж, мөн өөрийг нь санал болгосон намын дарга Н.Энхбаяр, мөн намын нийт гишүүд, дэмжигчдэдээ талар¬хал дэвшүүлэв. Тэрээр   Монгол Ул¬сын Ерөнхийлөгчийн бүрэн эр¬хийн хүрээнд  улс орныхоо тус¬гаар тогтнол, аюулгүй байдлын асуудал,  үндэсний эв нэгдэл, шударга ёс, ялангуяа монгол хүний аюулгүй байдлын асуудал тусгагдаж байгааг онцлоод  “Энэ таван асуудлыг “Таван бод¬лого-таван зорилт” мөрийн хөтөл¬бөртөө тусгасан. Монгол орны¬хоо тусгаар тогт¬нолыг яаж хам¬гаалах вэ, газар шороогоо хэрхэн бүрэн бүтэн байлгах вэ, яаж нийгэмд бий болсон энэ их бутрал задралыг эвлүүлж нэг үндэстэн болж эв нэгдэлтэй байх вэ гээд олон асуудалд анхаарал хандуулсан. Хамгийн гол нь монгол хүнээ төрийн бод¬логын төвд нь оруулна, монгол хүнийхээ аюулгүй байдлыг анхаарна. Монгол хүн бол төрийн дээд эрдэнэ байх болно. Би та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна” гэв. Бүх ард түмний хуралдайгаас захиа даалгавар авч гал бадраах ёслол үйлдэж журмын нөхдийнхөө халуун итгэл өвөртөлсөн нэр дэвшигч Н.УДВАЛААС цөөн асуултад хариулт авав.


-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших¬дээ таван зорилго бо¬ловсруулж орсон гэсэн. Та дөнгөж сая гал бадраах ёслол үйлдэж, бэлгэд¬лийн таван сумаа хүлээн авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?


-Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийн бэлгэдэл. Монгол түмнийхээ сэтгэлийг нэгэн үзүүрт нэгтгэн зангидаж, монголынхоо үндэс¬ний эв нэгдлийг бөхөлж, аргам¬жаарай гэж энэхүү гал бадраах ёслолыг үйлдэж бэлгэдлийн таван сумыг Их хуралдайн тө¬лөө¬лөгчид гардууллаа. Бэлгэд¬лийн таван сумыг  Ерөнхий¬лөг¬чийн сонгуульд нэр дэвшиж бай¬гаа миний бие ойлгохдоо үндэс¬ний аюулгүй байдлаа манаарай, үндэсний эв нэгдлээ батал¬гаажуулаарай, үүнийг хамгаалж яваарай гэсэн ард түмний минь захиас гэж бодож байна.


-Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшинэ гэдэг их хариуцлага. Та энэ хариуцлагыг хүлээж чадна гэж бодож байна уу?


-Нэр дэвшинэ гэдэг нь хамгийн том хариуцлага. Энэ нь ямар нэгэн шагнал урамшуулал биш, бас өглөг биш, асар том хариуцлага бөгөөд монгол эх орны хувь заяаг даатгасан хэрэг гэж бодож байна.
Их хуралдайд олон зочид, төлөө¬лөгч, гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн байв. Түүний дунд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөн¬хий¬лөгч  Н.Энхбаярын  аав Нам¬бар гуай иржээ. Мөн  Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, аж үйлдвэ¬рийн гавьяат ажилтан нэхмэлчин С.Гүн¬жинлхам, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр нарын ахмад үеийнхэн, оюутнууд, залуучууд, эмэг¬тэйчүүд МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж баяр хүргэлээ. Эх орны өнцөг булан бүрээс зочид төлөөлөгч, ги¬шүүд, дэм¬жиг¬чид өөрийн аймаг, сум, баг хо¬роонд байгаа даруй өөрчлөх ёстой, шинэчлэх шаард-лагатай асууд¬луудыг нэр дэв¬шигчид дуул¬гасан юм. Бүх ард түмний их хуралдай ийнхүү өвөрмөц, содон өнгө төрхөөр дүүрэн байлаа.  



ХААН ТӨР ХАЗАЙХАД, ХАТАН УХААН ТҮШДЭГ


Их хуралдайд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн М.Соном:


-Найман зууны тэртээгээс их хурал¬дай хурж байсан түүхтэй. Өнөө¬дөр бид шударга түмнийхээ хурал¬дайгаа ёслолын арга хэмжээ болгон хийлээ. Бид нэр дэвшигчтэйгээ баг бо¬лон ажиллана. Монгол оронд шу¬дарга нийгэм хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шударга хүн хэрэгтэй. Энэ нь Н.Удвал юм.

 


УИХ-ын дэд дарга Л.Цог:


-МАХН Монгол Улсын эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлаар ху¬ралддаг уламжлалтай байв. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон¬гуульд хэрхэн ажиллах талаар хуран цуглалаа. Бид нэр дэвшигчээ¬сээ зөв¬хөн ялалтыг хүлээж байна. Тий¬мээс энд цугласан намын журмын нөхөд, хамтран зүтгэгчид минь нэр дэвшиг¬чээ дэмжин ажиллахыг уриалж байна.

 


МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Б.Намбар:


-Таны бие сайн уу?
-Сайн, сайн
-Таниас ярилцлага авч болох уу?
-Ярилц¬лага өг¬мөөр¬гүй бай¬на. Ах нь зүгээр л сууж байна. Би нэр дэв¬шиг¬чийн сурталчилгааны нээлтийг сонирхож явна.
УИХ-ын гишүүн Х.Баянсэлэнгэ: Бид эвтэй байна. Тиймээс  хүчтэй байна. Өнөөдөр хүчтэй байсан учраас шударга байна. Шударга байсан уч¬раас намын шударга лидер Нацагийн Удвалыг дэмжиж байна.

 


МАХН-ын Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунаа:


-Н.Удвал хатагтай Ерөнхийлөг¬чид нэр дэвшсэн анхны эмэгтэй бол¬лоо. Монголын төрийн багана гудайсан үед монгол хатад, хатан ухаанаараа төрийн баганыг тэгшилж байсан түүх¬тэй. Түүхийн талаас нь үзвэл Эзэн хаан Чингис хаанаа үндэсний бахар¬хал брэнд гэж ярилцдаг. Үүнийг яри¬хаас өмнө Өүлэн эхийн гавьяаг заବвал хэлэх хэрэгтэй. Учир нь, ухаант Өүлэн эх гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан. Олон балчир үрсээ тэ¬жээн тэтгэж  хаан залах ухааныг өв-лүүлж Монгол төрийн зүтгэлтнийг хүн болгоогүй бол бид өнөөдөр бахар¬хаад байх зүйлгүй. Эзэн Чингисийг хүн бо¬лоход, монгол төрийг бүтээн бай¬гуу¬лахад Өүлэн эхийн бай¬гуулсан гавьяа асар их. Тиймээс Мон¬го¬лын нийгэмд эмэгтэйчүүдийн гүй¬цэтгэсэн үүрэг их. Нэгэн ухаантай хүн хэлсэн. Монголын төр маш хүчтэй бат бэх явж ирсэн. Үүнийг олон жил судалсан Монголын хаад ноёд төрийн эрхийг барьж бай¬гаа эрчүүдийн гол өмөг түшиг тулгуур нь ухаант хатад эмэгтэйчүүд байдаг юм байна. Ухаант хатан ээж нар нь байдаг бөгөөд үүнийг монголын ний¬гэм үгүй хийх юм бол монголын төрийг амархан унагах юм байна гэжээ. Манжийн үед урт үстэй, богино ухаантай гэдэг хэлц үгийг зориуд гаргаж тараасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, харийнхны манайхныг эзлэх гэсэн хар пиар. Түүнээс биш Монго¬лын төрийн хатад, хаантайгаа зөв¬шилцдөг буруу зөвийг нь хэлдэг, эмэгтэй хүний мянд¬сан ухаанаар тогтоож өгдөг хамгийн сайн зөвлөхүүд нь байжээ.

 


НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр:


-МАХН одоогоос гурван жилийн өмнө анхныхаа Их хуралдайг хийж байлаа. Өнөөдөр МАХН бол УИХ-д 11 суудалтай, нийслэлд дөрвөн суудал¬тай болсон. Энэ удаагийн Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа¬гаараа онцлогтой. Улстөрч судлаач хэлж байна. Хаан төр гарахад хатан ухаан хэрэгтэй гэлээ. Монголын түү-хэнд 500 жилийн дараа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Энэ хүн Монгол Улсынхаа төлөө тууштай цог¬той тэмцэгч юм. Монголын залуучуу¬дын хойч үе, эх орныхоо төлөө их зүйл хийнэ гэдэгт бид итгэж байна. Мон¬гол төр доройтож байгаа ийм хүнд үед эмэгтэй хүний хатан ухаан, эв нэгдэл, уужуу тайван сэтгэл нь Монгол Улсыг аварна гэдэгт итгэлтэй байна.


 
ИХ ХУРАЛДАЙД ОРОЛЦОГЧИД


-Эмэгтэй хүн гэр бүлийнхээ асуудлыг авч явдаг, энэ үүднээсээ аливаа зүйлд өөрийгөө бүрэн дайчилж үнэн сэтгэлээсээ асуудалд ханддаг. Тиймээс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болвол улс эх орноо эхийн зөөлөн сэтгэлээр удирдаад аваад явж чадна гэж бодож байгаа. Анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаад баяртай байна. Эмэгтэй хүн аливаа зүйлд цэгцтэй учраас энэ зан чанараа алдахгүй байх гэдэгт итгэдэг. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Нацагийн Удвалыг дэмжиж энэ хуралдайд оролцож байна.