Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/363 тоот тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тэгвэл энэ үеэр буюу 1-р сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрчээ.  Үүний улмаас  3 өрөө байрны цонхнууд нь хагарч, иргэн Н /30 нас, эр/, иргэн Э /33 нас, эм/, иргэн Э /31 нас, эм/ нүүр хүзүүний хэсэгт тус тус түлэгдэж НТТТөвд хүргэгдсэн байна.