Оршин суугчдын нарыг хааж “MCS” дараагийн барилгаа барих гэж байна
2013/05/24
-Хотын дарга Э.Бат-Үүл иргэдээсээ асууж барилга барина гэж зарлаад байсан яасан бэ
“MCS” групп уул уурхай, үл хөдлөх, компьютер тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбоо, архи ундааны үйлдвэр гээд тус группт гар дүрээгүй салбар бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Нийгэмд хариуцлагатай, үнэнч шударга, компанийн сайн засаглалыг хөгжүүлнэ гэсэн зорилтыг өмнөө тавьдаг гэх мэт тодотголууд тус группийн гол имижийн нэг. Гэвч “MCS” групп хятадын 75 хувийн хөрөнгө оруулалттай “Кери” гэх группт монголын уул уурхайг 70 жил эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээ оруулж ирж байсан. Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэж хятадын хөрөнгө оруулалтад үйлчилсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. “MCS” групп өнгөрсөн жил Монголын Мянганы Сорилтын сангаас 42 сая ам.долларыг авч утаагүй зуух нийлүүлэх төслийг хэрэгжүүлсэн. АНУ-аас татвар төлөгч бидэнд дарамт болон ирэх 42 сая ам.доллар утаа багасгахад ямар нэмэр болсныг нь захын хэн ч хэлээд өгнө байх. “MCS” групп “Шангрилла” зочид буудлыг барих үед газрын маргаан дэгдэж байсныг нь санаж байна уу. Гэвч эрх мэдэл, мөнгөөр хүчээр шийдэж чадсан. Гэтэл одоо “MCS” групп хотын төвд иргэдийн тайван амьдрах орчин нөхцлийг булааж 25 давхар оффисийн байр барихаар зэхэж байна. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн нарын үсгээр баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн I хороо Хуримын ордны зүүн талд “MCS” группийн охин компани болох “М-Си-Эс Пропертийз холдинг” ХХК-д 1897 м2 газрыг олгох тухай захирамж өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр гарчээ. Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж хотын өмнөх дарга Г.Мөнхбаярын үед
ажиллаж байсан. Сая нийслэлийн удирдлагууд солигдох үеэр эрх ашгийн зөрчилтэй нөхөр гэж цоллогдон Н.Нацагдорж ажлаасаа халагдсан хэдий ч буцаад орж чадсан сүйхээтэй нэгэн. “MCS” группийн 25 давхар оффисийн байр баригдсанаар хажуу дахь Олимпийн 9 дүгээр байрны оршин суугчдын цонх хаагдаж тайван амьдрах нөхцөлгүй болж байна. Долоон давхар Олимпийн 9 дүгээр байранд амьдарч буй оршин суугчид зэрэгцээ өндөр барилга баригдаад ирэхээр дор хаяж хөшгөө хаахаас аргагүйд хүрэх бололтой. Оршин суугчдын ярьж буйгаар зэргэлдээ оффисийн шилэн барилга зэрэгцээд баригдчихаар цонхны цаанаас гэр доторх амьдрал нэвт харагдах болчихоод байгаа аж. Хотын дарга Э.Бат-Үүл иргэдээсээ асууж барилга барина шүү ил тод зарлаж тунхаглаад бүр иргэдтэй очиж зөвшилцөж буй бичлэг, үйл явдал өрнөөд байсан биз дээ. Тэгтэл хотын ерөнхий архитектор нь эрх мэдэлтэй компанид үйлчилж зөвшөөрлийн гарын үсгээ зурчихаад байна.
“MCS” групп өндөр барилга барих тухай иргэдээс асууж санал асуулга явуулаагүй бөгөөд эрх мэдлээр бүхнийг шийдэхээр улайрч байгаа. Одоо барилгын ажил нь эхэлж байгаа аж. Манай улсын барилга барих дүрм нормыг заадаг “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-д тусгаснаар “Бичил уур амьсгалын төлөвлөлтөд” Орон сууцны олон нийт, иргэдийн барилга байгууламжын цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдрийн тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэрийг өдөрт 2.5-3 цаг байхаар тооцсон байдаг. Одоо “MCS” группийн баригдах гэж буй төлөвлөснөөр оршин суугчид нэг ч нар үзэх боломжгүй байгаа юм. Уг нормд зааснаар 9.19.1-д зааснаар 9 ба түүнээс дээш давхар барилга байгууламжын сууцны өрөөний цонхоор тусах нарны үргэлжлэх хугацаа нэг өдрийн нийлбэр уур амьсгалын бүсэд 0.5 цаг байж болно гэж тусгасан бий. Мөн хотын төвийн хэсгийн орон сууцны хорооллын хүн амын нягтрал өндөр байж болно. Гэхдээ 460 хүн га-гаас хэтрүүлж болохгүй гэж заасан. 25 давхар оффисийн барилгад авто зогсоол гарааш, оффисийн барилга багтаж байгаа бөгөөд 35Х23.5 мерт талбайд 460 хүнээс илүү багтаамжтай болж байгаа аж. Орон сууц хоррондын нарны тусгалд хамааралтай зайг норм дүрмээр тогтоосон байгаа боловч энэ “MCS” группт үйлчлэхгүй нь бололтой.
“Нийслэл таймс” сонин
air jdan 3.5 · 2013/06/04
Great goods from you, man. Ive understand your stuff previous to and youre just too great. I really like what you have acquired here, certainly like what you are saying and the way in which you say it. You make it enjoyable and you still care f to keep it sensible. I cant wait to read far me from you. This is really a wonderful site. air jdan 3.5
Зочин · 2013/05/26
bolj bn namhan bish bol bolnoo
Зочин · 2013/05/26
Neg barilga ch gsn nemegdej baig l dee. ymar yumiig nuraaj baigaa bish.
Зочин · 2013/05/26
muu *****nuudig huuj garga. zahiral tsereg bugd *****aaaaaaaaa