Энэтхэгт нэгэн сонирхолтой зүйл тохиосон нь 80 шүдтэй хүүгийн тухай мэдээлэл байв. Долоон настай энэ хүүгийн аманд илүү 80 гаруй шүд ургасан бөгөөд шүдний эмч нар харин нэмэлт шүднүүдийг нь авч хүүгийн амыг амраажээ.

Этгээд сонин энэ хүүг эмч нар "Араатан шүдэт" гэж нэрлэсэн байна. Хүүгийн дээд эрүүний бүх шүдийг авсан энэ аюултай мэс засал бараг 4 цаг үргэлжилжээ. Хүү эмнэлэгт ирэх үед эрүүний хэсэг нь шархалаад бугшсан битүү хавдартай мэт томбойсон байжээ. 

Долоон настай хүүг эмнэлэгт авчиралгүй дахин 4 жил удаасан бол түүний аманд бараг 200 гаруй шүд ургах байсан гэж мэргэжилтнүүд хэлжээ.