Газрын тосны хөрөнгө оруулагч 58 настай Ричард Гибсон энэ дэлхийн хамгийн өвөрмөц содон цуглуулгатай хүний нэг билээ. Сүүлийн 36 жилийн туршид тэрбээр өөрийн хоёр хөлний хумсыг аваад хаялгүй тусгайлан шилэн саванд цуглуулж байжээ. 
 

Хумсаа цуглуулах нь маш өвөрмөц хоббид тооцогддог юм. Харин Ричард тэднийгээ цуглуулахыг бодоогүй, зүгээр л сониуч зангаасаа болж хадгалж байгаад улмаар энэ зуршлаа хаяж чадаагүй гэнэ шүү. 1987 оны хоёрдугаар сарын тэр нэгэн өдөр Ричард хоёр хөлнийхөө хумсыг аваад, хаяхын оронд жижигхэн саванд хийж орхижээ. Дараа нь хумсаа авах тоолондоо тэр жижиг сав нь хэзээ дүүрэхийг үзэхээр цуглуулж эхэлсэн аж. 

 

Ердөө хоёр жилийн дотор тэр сав нь дүүрсэн байна. Гэвч тэр зогсож чадсангүй. Тиймээс өөрийн цуглуулгаа том шилэн саванд хийсэн бөгөөд өдгөө ч түүндээ авсан хумсаа нандигнан хийдэг гэнэ шүү.