Монгол улсын гурван сая дахь иргэнд нэр өгөөгүй, биеийн байдал сайн байна
2015/01/27
Монгол улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд, гурван сая дахь иргэн 2015 оны 01-р сарын сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон. Энэ мэдээллийг дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгчид ажлын хэсэг мэдээлэл өгсөн байгаа. Уг мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Шинэхэн цас бударсан энэ өглөө Монгол улсын 3 сая дахь иргэн төрсөн талаархи мэдээллийг дуулгахдаа таатай байна. Хүү төрвөл хил манах, охин төрвөл гал манах хүнтэй боллоо гэж Монголчууд билэгшээдэг. Ингээд хэрхэн тодруулсанг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан мэдээлнэ.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: Монгол улсын Статистикийн хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан комисст орж ажилласан. Журмын дагуу гурван сая дахь иргэнийг тодруулсан. Статистик төрөлтийн мэдээг эрүүл мэндийн газраар дамжуулу авч, комисс өдөрт 2 удаа, 12цагийн давтамжтайгаар авсан. Гадаадад төрсөн хүүхдийн мэдээллийг консулын газраар дамжуулан авсан байгаа. Ийнхүү нэгтгэн дүгнэсний дүнд 2015 оны 01-р сарын сарын 24-ний өдөр эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын охин монгол улсын гурван сая дахь иргэн болсон. Тухайн өдөр 181 иргэн төрсөн бөгөөд үүнээс 3 нь гадаадад төрсөн. Яг гурван сая дахь иргэн гэдгийг өчигдөр орой тодорхойлсон. Ажлын хэсэг болон төрийн байгууллагууд онцгойлон сайн ажилласан байгаа. Монгол улсын гурван сая дахь иргэн тухайн өдрийн 23 дахь төрөлт бөгөөд тэрбээр өглөөний 08:27 цагт төрсөн байна.
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба: Эх хүүхдийн бие эрүүл мэндийн байдал сайн байгаа. Хяналтад байгаа. Гурван сая дахь иргэн эхийнхээ анхны хүүхэд. 3.5 кг 50см өндөр. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа.
Хүн ам, хөгжлийн сайд С.Эрдэнэ: Монгол улсад гурван сая дахь иргэн төрсөн энэ байдлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар ажлын хэсэгт орж ажиллаж, амжилттай зохион байгууллаа. 400 дахь тогтоолоор 3 сая дахь иргэнийг 2 өрөө байраар буюу 70 сая төгрөгөөр урамшуулна. Орон нутгийн захиргаанд шагнаж урамшуулах эрхийг олгосон байгаа.
Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ. 2015 оны 1-р сарын 24-нд төрсөн гурван сая дахь иргэний нас чацуутанд 3 сая төгрөгийн тэтгэмж өгөх юм. Харин гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг эсвэл орон сууц олгох юм.
А.Баярмаа
Зочин · 2015/01/28
mongoliin vrs mash olon boltugai
чека · 2015/01/28
монголжингоо
Зочин · 2015/01/28
Eruul enh usuj eh orondoo aavda eejdee achlaltai sain hun boloooroi