Өчигдөр зам тээврийн 11 хэрэг гарснаас 1 хүн нас барж 15 хүн гэмтжээ
2015/01/27
2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “МШУЗХ” дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 293 хүлээн авснаас зам тээврийн ослын 246 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 гарч 1 хүн нас барж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 4 үүнээс жолооч 4 байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 буюу сургуулийн өмнөх насны хүүхэд тээврийн хэрэгсэл дотор зорчиж явах үедээ гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал: СБД-ийн нутаг Санзайн ам орчимд Т.Алеон маркийн Б жолоочтой авто машин онхолдож дотор нь сууж явсан зорчигч 23 настай Ц нас барж 4 хүн гэмтсэн.
Цас орж хальтиргаа гулгаа үүссэн энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюулгүй байдлаа хангаж оролцох, явган зорчигч та бүрэн явган хүний зөвшөөрсөн гэрэл дохиотой гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн анхаарал болгоомжтой оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна .