Бямба гарагт тэгш тоотой улсын дугаартай машин зорчино
2015/02/06

Хэрэв таны автомашины улсын дугаарын сүүлийн орон тоо тэгш тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад хөдөлгөөнд оролцоно. Харин сондгойгоор төгссөн бол ирэх хоёрдугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гарагуудад хөдөлгөөнд оролцох боломжтой. Мөн дугаарын хязгаарлалт 10.00-20.00 цагийн хооронд хотын төвийн бүсүүдэд үйлчлэх юм.
Мөн хязгаарлалтын бүсэд багагүй өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, хязгаарлалтад Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замыг оруулж  Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөний чигийг өөрчилсөн аж.  “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж  замын  хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон аж.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    