Хот хоорондын тээвэрт 1200 гаруй жолооч үйлчилдэг. Ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын тээвэрт явдаг жолооч нарыг улирал тутам сургалтад хамруулдаг байна. Энэ удаад Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Яаралтай түргэн тусламжын төв, Механик инженерийн сургууль хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт хэсэгчилсэн сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад хот, хөдөөгийн нийт 45 аж ахуйн нэгж байгууллагын 620 орчим инженер, техникийн ажилтан, жолооч нар хамрагдсан бөгөөд зохион байгуулагч байгууллагуудаас оролцсон алба хаагч нар улс, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон гарч буй зам тээврийн осол, хэргийн талаар, зорчигч тээвэрлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар болон төрөөс баримталж буй бодлого шийдвэрүүд, учирч буй бэрхшээлүүд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм. 

Дашрамд дуулгахад  хот хоорондын тээвэрт гардаг осол нь   хурд хэтрүүлэх,  гэрлээ шилжүүлээгүй, эгнээ байр буруу эзэлсний улмаас голлон гардаг ажээ.