Хууль зүйн сайд Д.Дорлигжав гэр бүлд нь тохиолдсон уй гашууг хуваалцсан бүх хүмүүст талархал илэрхийллээ
2015/02/16
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: “2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна. Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна. Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэжээ.
Зочин · 2015/02/17
um sain amgalan boltugai erhem nanidan zuil busdiin tuluu uuriiguu zoliosloh humuunleg setgel ulam delgereg