Жилийн жилд Испанид болдог этгээд баяр бол "Бухнаас зугтаах" баяр юм. Эр зоригийн баяр хэмээн нэрийддэг энэ баяраар буханд мөргүүлэн эрэмдэг болсон хүн олон байдаг ч испаничууд энэ баяраа тэмдэглэсээр байгаа юм. 

Энэ жилийн арга хэмжээ 2-р сарын 14-нд тохиосон бөгөөд Бенжамин Миллер гэх 20  настай залуу уг баярын анхны хохирогч буюу өгзөгөндөө эвэр зоолгосон шагналын эзэн болж гуяандаа хүнд бэртэл авсан байна.

Буханд мөргүүлсэн жуулчныг яаралтай эмнэлэгт хүргэн 3 цаг гаруй хугацааны турш мэс засал хийжээ. Түүний хувьд энэ баяр нь хэзээ ч мартагдахааргүй аюултай баяр болсон болов уу