Хятадын нийслэл Бээжин хотноо болсон Авто шоуны арга хэмжээний үеэр гурван настай нэгэн жаал үзүүлэх тавцанд байсан Тесла маркийн автомашины бүхээгт суун улмаар машиныг асаажээ. Энэ үед машины ойролцоо байсан жирэмсэн эмэгтэй дүрэмгүй жолоочид мөргүүлэн хөнгөн гэмтэл авчээ. 

Одоо энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эх шүүхээс хариуцлага хүлээх аж.