Дэлхийн их хүн амтай орны нэг болох Хятадад ажил олно гэдэг тун хэцүү тиймээс нэг орсон ажилдаа нохой мэт үнэнч ажиллах нь элбэг. 

Мэдээж хэрэг хайж хайж олсон ажлын байраа алдахгүйн тулд сайн ажиллах хэрэгтэй бөгөөд компанийн зүгээс мөн хатуу шаардлагууд ч ихээр тавьдаг байна. Харин компанийн нэр хүндийг унагаан муу ажилласан ажилтнуудаа зарим газар ийм байдлаар шийтгэдэг аж. Тэд алдаа дутагдал гаргасандаа уучлалт гуйж олон нийтийн газар ингэж суудаг гэнэ.