Азийн хоккейн холбооноос зохион байгуулсан “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо болж байгаа билээ.

 Монголын шигшээ баг Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож байхад талбайн шүүгч илт буруу шүүжээ. Үүнээс болж хоёр багийн тамирчдын дунд зодоон гарсан байна. Хоккейчдын  цохиураа өргөөд л бие бие рүүгээ дайрдаг зан монголчуудад ч арабуудад ч байдаг аж.

 Ажиглагчдын хэлж буйгаар  шүүгч алдаа гаргаж буруу шүүсэн нь зодолдох шалтгаан болжээ. Энэхүү наадмаас Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан билээ.