Өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурьдагдаж байсан “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон байна.

2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ.

Үүний дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах ажээ.