Хөгжил буурай орны иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд гадаадын улс орныг зорих нь их байдаг. Тэгэхдээ хууль бус аргаар хил нэвтрэгчид нэлээд хэцүү бартааг давдаг аж. 

Мексикчүүдийн хувьд Америкийг зорин шинэ амьдрал эхлүүлэхээр хил залгаа нутгаар янз бүрийн аргаар л оролдлого хийдэг. Тэр дундаас хурдан галт тэрэгнээс үсрэн хил нэвтрэх оролдлого нь хамгийн эрсдэлтэй амь насанд аюултай үйлдэл юм. Тэглээ гэсэн ч үүнийг үл анзааран үсрэх хүмүүс олон байдаг.