Санал тоолдог хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөнд ээжүүд нэгдлээ
2013/06/03
Ээжүүд Монгол Улсыг ирэх 4 жилд удирдах төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигчид шударга өрсөлдөөсэй хэмээн хүсэж байгаа бөгөөд тэдний санааг чилээж, айдас эргэлзээг төрүүлж байгаа ганц зүйл нь сонгуулийн санал тоолох “хар машин” гэлээ. Тэд “хар машин”-д итгэхгүй байгаа бөгөөд “Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцсэн эхчүүдийн хөдөлгөөн” нэртэй хөдөлгөөн байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд 5000 орчим эхчүүд нэгдсэн байна.
Ээжүүд хэлэхдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг машинаар тоолно” гээд хуулиар баталгаажчихсан. Тиймээс сонгуулийн үр дүнг машинаар тоолсны дараа ээжүүд бид өөрсдөө улс орон даяар явж сонгуулийн хяналтын тоог гараар хийнэ. Өнөөдрийн байдлаар 8 аймагт хуралдаан зохион байгуулаад байна. Ээжүүд маань энэ саналаа, сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө “Сонгуулийн ерөнхий хороо”-нд бичгээр хүргүүлнэ” гэлээ.
Зочин · 2013/06/04
Санал авдаг машиныг эс**********цэж байна.Гараараа тооллох нь зөв өө