Гурван хүний амийг хөнөөсөн Э-д цаазын ял оноов
2015/04/01
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 17-31 насны гэр бүлийн гурван иргэнийг буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ.
Уг хэргийг тус сумын харьяат О.Энхбат гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн Мастер маркын мотоциклыг хулгайлсан гэмт хэргийг мөн үйлдсэн тул Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д зааснаар цаазаар авах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зургаан жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж цаазаар авах ял оногдуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах тухай санал 2010 онд гаргаснаас хойш Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх хоёр дахь удаагаа ялын дээд хэмжээ оноох тогтоолыг ийнхүү гаргаж байгаа юм.
Эхнийх нь бага насны охиныг хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хохироосон Н.Мөнх-Оргил. Түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд гурван шатны шүүх ялыг нь хэвээр баталсны дараа тэрбээр Ерөнхийлөгчид хандаж амь хэлтрүүлэхийг гуйж, өдгөө гянданд хорих ял эдэлдэг.
Зочин · 2015/04/04
Цаазын ялгүй орон гээд байсан мэр сэр цаазаар авдаг юм байна
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!