Гэр хороололынхон орон сууцанд "олуулаа" хамрагдаж чадах болов уу
2015/04/01
Манай улсад нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол "Утаа". Энэ сэдвийг өвөл дуусчихаад байхад хөндөх хэрэг байгаа юм уу гэж магад. Гэхдээ ахиад л өвөл айлчилан ирнэ. Урин дулаан цаг ирж "Утаа" багассан ч гэлээ бүрэн арилаагүй байгааг хэн бүхэн мэднэ. Эрх мэдэлтнүүдийн үзэж буйгаар бол "Гэр хороолол"-ыг үгүй хийвэл утаагүй болох юм. Үүнтэй санал нийлэх ч иргэдийн тэрхүү орон сууц нь мөрөөдөл болоод байгаа гэхэд буруутахгүй. Байрандаа орох хүсэх иргэд олон байгаа ч урьдчилгаа төлбөр дээрээ ёг хийн бүдэрдэг. Төрөөс залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжсэн ч бодит амьдрал дээр биелэлээ олоогүй. Урьдчилгаа 30 хувийн хана босгосноор олон залуус хоосон мөрөөдсөн. Мөн хувийн хэвшлийнхэнийг ад үзсэн хөтөлбөр санаачилсан.
Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг аж. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг Ерөнхий сайд онцоллоо.
Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ. Ингэхдээ зарим өөрчлөлт хийнэ. Зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр дэмжлэг үзүүлж, баталгаа гаргана. Мөн найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ерөнхий сайдтай уулзах үеэр хэлсэн юм.
Ямартай ч тэдний хэлсэн зүйл биелэлээ олвол мэдээж баярлах хүн олон байх биз ээ. Харин өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгжих болохоороо хүндхэн "хана" босохгүй байгаасай ингээд харж л суух үлдлээ. Хэрхэн хэрэгжих бол... Гэр хороололынхон орон сууцанд олуулаа хамрагдаж чадах болов уу гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Тун удахгүй хариулттай болно гэж найдна.
ger horoolol · 2015/04/06
anhnaasaa l ger horoollinhond zoriulaagui shuu dee. Uhaandaa gazriig ni, baishin saviig ni bairnii zeeliin baritsaand avahgui, ug ni bol tend 1 baitugai hed heden bairiin baritsaa bolchohoor barilgatai humuus baigaa. hotiin zahirgaa durtai uedee gazriig ni deeremdej (1997 onoo togtool buyu uneer avdag tul ingej nerlelee) avah gesen baih oor bas yamar ***ltag baidag yum medehgui. гэр хороолол руу дулаан цэвэр бохироо шийд үүнийг шийдэж чадах хоншоортой даргын акурк байна уу gejuu. Ingechihvel hotiin tovd zovshoorol ogdog darga nariin business budaa bolno biz dee.
Зочин · 2015/04/04
гэр хороолол руу дулаан цэвэр бохироо шийд үүнийг шийдэж чадах хоншоортой даргын акурк байна уу
Зочин · 2015/04/03
ger horoolold bga humuus ger horoololdoo l uldene. 30 bna uu 10 huvi bna uu end yamar ch oorchlolt orohgui gej bodoj bna. Tuuni orond ard tumnee baingiin todorhoi ajiltai bolgoh heregtei. Ger buliin nasand hursen humuus bugd yamar neg ajil hiij bsan tsagt tegnii amidral saijirna. Toriin alban haagch nar hurtel bairnii zeeliin mongiig tolohod hundreltei bgaa. Zagas barij ogoh bish harin herhen zagas barihiig zaaj ogoh heregtei gej uhaantai humuus surgasan baidag.
өндөр болгох нууц · 2015/04/02
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭГ БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/02
buteh boltugai ged l bj baihaas da
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
· 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!