С.Баярыг АТГ-аас шалгаагүй гэв
2015/04/16
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа өчигдөр өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэрбээр “АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн бичсэн байсан билээ.
Тэгвэл АТГ-аас С.Баярыг шалгаагүй гэж мэдэгдлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс болон Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд бүгд С.Баярыг шалгаагүй гэсэн тайлбарыг хийж байна. Мөн тэд Г.Уянга гишүүнийг яагаад тэгэж бичсэнийг мэдэхгүй гэв. Харин Г. Уянга гишүүн энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байгаа юм. Тэгэхээр Г.Уянга болоод АТГ-ын хоёрын хэн нь худал яриад байна гэдэг асуудал олны анхаарлыг татаад байна.
Г.Уянга гишүүний хувьд С.Баярыг анхны эхнэр болон охид, одоогийн найз охинынхоо нэр дээр Америкт тансаг хаусууд авч өгсөн. Цаашлаад энэ нь мөнгө угаасан хэрэгтэй холбогдож магадгүй гэсэн зүйлийг тодорхой баримтуудын хамтаар дэлгэсэн билээ.
Харин С.Баяр “Надад долоон байшин байхгүй. Нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад “Дахин энэ асуудлаар оролдвол би зүгээр байхгүй шүү. Одоо Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгуулж нэг мөр болгоно” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан. Мөн С.Баяр УИХ-ын гишүүн Г.Уянгыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн талаар зарим эх сурвалжууд дурдаж байна.
Зочин · 2015/04/18
ENE UYNGA ODOOO BOLIOCHEEE ARD TUMNIIG HAGARALDUULAH GEED BGAAM UU HASHAA YM BEE UNEN HUDAL MEDGDHGUI YM TAVIJ BHIIMAAA
Зочин · 2015/04/17
Ene durakiig ***lgah heregtei, uunii sain uls torch gej yu bhavde, toriin mongiig dur meden zarj, hiih yostoi ajila hiisniih ni toloo sain uls torch gej hamga**** ***rdaga ugui, yugach uls orniho tolo zoliogui gedgiig oilgoh heregtei, ugiin arhichin ***lig durak bdag yum.
Зочин · 2015/04/17
ШАЛГААЧ ҮНЭН ХУДЛЫГ ОЛООЧ
Зочин · 2015/04/17
АТГ яагаад шалгахгүй байгаам бэ? Үнэн мөнийг нь олж тогтоогооч, буруутай бол хариуцлага тооцоод, буруугүй бол хүний нэр төрийг сэргээгээч. Нийгэмд бөөн бухимдал, хардалт сэрдэлт үүсээд байна.
Зочин · 2015/04/17
АТГ - ажлаа хийдэгсэн бол шалгах ёстой. Ширээний ард сууж байхад нь БИ авлига авсан гэж очих хүн байх уу?
Зочин · 2015/04/17
Uyanga gudamjindaa garch oriloo,ard tumnii amidrald buu saad bol.dald ormor
Зочин · 2015/04/17
ATG ***lgaachee