1.    Таны хүүхэд 1 саяд нэг магадлал биш, харин тэр 250 сая спермээс түрүүлж энэ боломжийг олж авсан азтай хүүхэд. Учир нь таны нөхрийн биед ийм тооны сперм боловсордог. Үүнээс ганцхан сперм өндгөн эстэй нийлж хүүхэд бий болдог гэдгийг та мэдэх үү?
2.    Жирэмсэлснээс хойших 22 дахь өдрөөс таны хүүхдийн зүрх цохилж эхэлдэг. Түүний зүрх ганцхан ширхэг “үр”-ийн хэмжээтэй жижигхэн байдаг ч жирэмсний явцад зүрх нь 2 дахин хурдан цохилдог болно. Жирэмсний эхний 3 сарын төгсгөлд ургийн зүрх нэг минутанд 157 удаа цохилж эхэлдэг.
3.    Жирэмсний 6 дахь долоо хоногтойгоос үр хөврөл эрчимтэй томорч эхэлнэ. Энэ үед ээжүүд хүүхэд тээж байгаагаа дөнгөж мэдсэн байдаг. Зарим нь огт мэдээгүй явж байдаг.
4.    Жирэмсний 9 – 12 дахь долоо хоногуудад хүүхдийн үс, сормуус нь ургаж эхэлнэ. Түүнчлэн бүх биеэр нь ус ургаж бүрхдэг. Энэ үс нь түүнийг төрөхөөс өмнө унадаг бөгөөд ургийг дулаахан байлгах ач тустай.
5.    Жирэмсний 13 дахь долоо хоногоос эхлэн ургийн ихэнх эрхтэнүүд нь хэлбэрээ олж, зарим нь бүр ажиллаж эхэлдэг. Гэхдээ ЭХО-гоор харахад зангидсан гарын чинээ жижигхэн байдаг нь хамгийн гайхширмаар.
6.    Жирэмсний 17 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхдийн насан туршид өөрчлөгдөхгүй хурууны хээ нь тодорч эхэлдэг.
7.    Жирэмсний 18 дахь долоо хоногоос эхлэн ураг эхийнхээ хэвлий дотор эргэж эхэлнэ. Хэрвээ таны анхны хүүхэд бол та хөдөлгөөнийг нь хэвлий хэсгээрээ мэдрэх болно.
8.    Маш их ачаалалтай ажилладаг эхэс цусны 35 хувийг таны биед нийлүүлдэг. 1 минутанд 500 мл цус нийлүүлнэ.
9.    Жирэмсний 20 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхэд өдөрт 3 хоолны халбаганы хэмжээтэй шээсийг ялгаруулж эхэлнэ. Ураг уснаасаа залгилж, тэр нь шээс болон гадагш ялгардаг гэсэн үг. Ургийн ус ойролцоогоор 2 литр орчим байдаг.
10.    Жирэмсний 24 дэх долоо хоногт хүүхдийн чих нь хөгжиж эхэлнэ. Эхийн хэвлий доторх болон гаднах дуу чимээг ялгаж сонсож чадна. Тэр дундаа ээжийнхээ дуу авиаг маш сайн ялгаж сонсдог бөгөөд ээжийнхээ дууг сонсоод тайвширдаг.
11.    Хүүхдийн нүд хамгийн анх жирэмсний 26 дахь долоо хоногт нээгддэг. Гэвч харанхуйд тийм ч олон зүйл олж харахгүй.
12.    Жирэмсний 3 дахь үе буюу сүүлийн 3 сарын туршид таны хүүхэд өдөрт 1,5 грамм жин нэмдэг.
13.    Жирэмсний 32 дахь долоо хоногоос эхлэн ургийн бие их хөндүүр болж эхэлдэг. Зарим үед өвчин мэдрэх нь ч бий.
14.    Жирэмсний төгсгөлд хэвлий агшиж, хуучин хэвэндээ буцаж орохын тулд хоол боловсруулах явц маш их эрчимтэй явагдаж эхэлдэг.
 
 Эх сурвалж: eejbolloo.mn
П.Саран