Сүүлийн өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан хээрийн түймрийн улмаас олон айл орон гэргүй болсон. Тэдэнд туслахаар сайхан сэтгэлд Монголчууд тусламжын гараа сунгаж байна. Тухайлбал,

Монголын Жудо бөхийн холбооны тамирчид дасгалжуулагч, удирдлагууд өөрсдийн цалин болон тэмцээний шагналаасаа Сүхбаатар аймагт болж буй байгалийн аюултай үзэгдэлд нэрвэгдээд буй ард иргэддээ 10 сая төгрөгний тусламжийг үзүүлж байна. Нийт ард иргэд Монгол ахан дүүс та бүхнийг бас туслахыг уриалж байна.
Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар
Тэвдэж явахад тэвэнгээр тусла.

Таны:
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос
Сайн үйлсийн эцэст буян заяа тань дэлгэрэх болно оо
Хамтын хүч Амжилт 
Бид нэгнээ туслаж дэмжиж жаргах, зовох унаж, босох үед нь хамт байж чадвал таны миний бидний сэтгэлийн мөн чанар юм" хэмээн Х.Цагаанбаатар цахим хуудаснаа нийтлэв.

Д.Ана