Н.Түмэндэмбэрэлд гурван жилийн ял оноолоо
2015/04/21
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх хурал боллоо.
Тэднийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хоёр өдөр шүүж шүүхээс өчигдөр шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон байна. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ.
Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгов.
Эл хэргийн талаар эргэн сөхвөл, Н.Түмэндэмбэрэл нь 2012 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар тендерт шалгаруулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан билээ.
Зочин · 2015/04/24
улсыг хохиролгүй болго. балиар идсэн уусандаа хахаж үхмэрүүд. шударга ёс хаана байнаа.арай дэндүү юмаа
Зочин · 2015/04/23
хэзээ нэгэн цагт Түмэндэмбэрэл гуай та өвчинд баригдаад эмчийн гар дээр ирэхээр чинь тооцоо бодноо
Зочин · 2015/04/23
газар шороогоо гэснийг нь олон жил хийгээд авилга авсаныг нь толгойг нь илээд ,эрхэм ерөнхийлөгч гадныханд болохоор уучлал үзүүлээд эх орноо газар нутгаа гэснийг нь надад өргөдөл нь ирээгүй гээд гүрийх юмаа.дээр тэнгэр байгаа гэдгийг хаа хаанаа мартах юмаа тун удахгүй та нарт мэдрүүлнэ ээ.
энэ шударга уу? · 2015/04/22
Цалинг нь нэмээд өгөхөөр шүүгч нар шударга, ухаантай, боловсролтой болно гэсэн Тэмүүжингийн үлгэр нэг ийм байна. Эх нутгаа гэсэн хүнд үүнээс олон жилийн ял өгсөнг иргэд мэдэж байгаа. Мөнгөтэй хүн авлигадаад гардаг шүүх монголд хэрэггүй шүү.
Зочин · 2015/04/22
Манайд ял эдлүүлсэн ч гэсэн Улсыг хохиролгүй болгодог уу эсвэл зүгээр 2 жил тэжээж бгаад сулалдаг юм бол уу
Зочин · 2015/04/22
manah byaluu palbiisan hiilsen mantuu shig *** vee... idej uusan ni nuuen deer ni garsan uvuu bna da.