Ч.Сайханбилэг сайд газрын наймаагаар хөлжсөн засаг ноёноо суудалд нь үлдээжээ
Төр төлөөлж, түмэн олныг удирдана гэдэг тухайн хүнээс өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол шаардана. Харамсалтай нь, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт хүн чанар, ёс суртахуун битгий хэл өчүүхэн төдий ч гэсэн ичих булчирхай байхгүй бололтой. Үнэндээ өнгөрсөн сонгуульд АН- аас нэр дэвшээд “өвдөг шороодсон” П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдоход олон хүн эсэргүүцлээ илэрхийлж байсан гэдэг. Дорноговьчуудын энэхүү эсэргүүцэл туйлдаа хүрч, өнгөрсөн гуравдугаар сарын 27- нд Аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг газрын хууль бус наймаагаар хөлжсөн, төрийн мөнгийг шамшигдуулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр албан тушаалаас нь буулгахаар болж, Засгийн газарт өргөн барьсан байна. Хачирхалтай нь, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй “Дахин ийм шийдвэр хүлээж авахгүй” гэх зарлиг буулгажээ. Нэгэнт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү айлд сан болохоор Дорноговь айм гийн удирдлагууд болон иргэд дуртай, дургүй хүлээн зөв шөөрөхөөс өөр аргагүйд хүрч, арга мухардаад байгаа аж. 

Энэ талаар тодруулахаар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Р.Пүрэвдагватай холбогдоход “Энэ оны гуравдугаар сарын 27-нд аймгийн ИТХ хуралдсан нь үнэн. Улмаар Засаг дарга П.Ганхуягийг таван үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан. Бид хурлаас гаргасан шийдвэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барьсан ч хүлээж аваагүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Дорнод аймгаас өөр ямар ч ийм шийдвэр хүлээж авахгүй гэж хэлсэн” гэх хариуг өгсөн юм. Төрийн ажлыг хэрхэн хувийн ашиг сонирхолд тохируулан хэрэглэдгийг өөрийн биеэр харуулсан Засаг дарга П.Ганхуягаас салах гэсэн дорноговьчуудын хүсэл ийнхүү талаар өнгөрчээ. Зарим эх сурвалжийн ярьж буйгаар төрийн ажлын ар талд дандаа П.Ганхуягийн хувийн бизнес явж байдаг гэх. Ямар сайндаа л дорноговьчуудын дунд “Газар олдвол хашаалчихдаг Засаг даргаасаа хэзээ нэг юм салах бол доо” гэх явган яриа хүртэл гарч байх вэ дээ. Хэрэв уншигчид санаж байгаа бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг газрын хууль бус наймаа болон хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хууль, хяналтынхан шалгаж байсан удаатай. Улмаар эрх мэдэл, танил талаараа түрий барьж, арайхийн хэргээс мултарч гарсан талаар амтай болгон нь ярьдаг юм билээ. Үнэндээ П.Ганхуяг аймагтаа газрын наймааг чамгүй цэцэглүүлж, хэрхэн хөлжсөнийг батлах баримт цаасан дээр үлдсэн байдаг. 

Тухайлбал, 2012 оны есдүгээр сарын 18-нд “Фамин энд гоби индастри” компанийг байгуулж өөрийн дотны найз Б.Мөнхбатыг захирлаар нь тавьж, 300 га газрыг Замын-Үүдэд үйлдвэрлэлийн зо- риулалт нэрийн доор авчээ. Мөн тэрбээр өөрийн хүү Гантулгынхаа “Блак Стоун Ложистик” компанийн нэр дээр Ханги Мандлын боомт дээр 20 га газрыг, ангийнхаа анд, Ц.Мөнхцэцэгийн дүү Мөнх- жаргалын нэр дээр 10 га газ- рыг “Ачиж буулгах талбай”-н зориулалтаар авсан нь АТГ, цагдаа, прокурорын байгууллагаар илэрч эрүү үүссэн боловч Шүүхийн шатанд нөлөөлж цагаадуулсан байдаг. Түүнчлэн Сайншандын аж үйлдвэрийн паркийн дагалдах үйлдвэрийн газрыг өөрийн охин Г.Баярцэцэгийн япончуудтай хамтран хувь эзэмшсэн компани болох “Мега Тех Монголиа” компанийн нэр дээр төсөл сонгон шалгаруулалтад орж байсан гээд дурдаад байвал дуусахгүй. Үүнээс гадна түүний түмний хөрөнгөөр тоглож, төсвийн мөнгийг зориулалтын бус аргаар зарцуулдаг талаар нутгийн иргэд нь ярьдаг. Тэгээд ч саяхан хуралдсан аймгийн ИТХ-аас Засаг дарга П.Ганхуягийг албан тушаалаас нь авч хаях үндэслэлд төсвийн мөнгийг “шамшигдуулсан” гэж байгаа нь олны үг ортой гэдгийг батлав. Харин энэ мэт- чилэн дорноговьчуудын амьд- ралаар тоглож яваа засаг ноёноо Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг суудалд нь үлдээсэн нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж байна. 
 

Б.ТӨРБАТ