Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд нээлттэй болгосон.

Эдгээрээс www.24tsag.mn Аймгуудын засаг дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг багцлан хүргэж байна.

 


Өнгөрсөн онд нийт орлогоороо тэргүүлж буй таван засаг дарга нь:

 


1.    Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн 57 тэрбум 941 сая
2.    Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэр 10.8 тэрбум
3.    Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ 7.39 тэрбум
4.    Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив 4.6 тэрбум
5.    Төв аймгийн засаг дарга Д.Баярбат нар 4.3 тэрбум төгрөгийн орлогоор тэргүүлжээ.

 

Харин хамгийн бага орлоготой таван засаг дарга нь:

 

1.    Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн 1.5 тэрбум
2.    Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа 1.7 тэрбум
3.    Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар 1.7 тэрбум
4.    Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ 1.7 тэрбум
5.    Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 1.6 тэрбум орлого олжээ.  


Энд Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар нь ширхэг ч малгүй, машингүй, газаргүй, хагдаламжгүй, ямар нэгэн компанид хувь , хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэдүүлсэнийг онцлох хэрэгтэй.

 

Хамгийн үнэтэй машинтай засаг дарга нар:


Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 253 саяар үнэлэгдэх Mercedes Benz,ML350- 1, Toyota,Land Cruiser 105- 1, Hyundai, Дугуйт ачигч- 1, Toyota,Land Cruiser 200- 1 гэсэн дөрвөн машинтай юм байна.


Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ 200 саяар үнэлэгдэх Lexus 570 унадаг бол Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг 148 саяар үнэлэгдэх Тoyota,Land Cruiser 200-1, Toyota,Rav 4-1, Mitsubishi-2 хэмээх дөрвөн машинтай аж.

 

Хамгийн үнэтэй бас олон газартай засаг дарга нар:

 

Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг 530000.00 мянгаар үнэлэгдэх дараах хоёр газрыг 0.5 га-1, 400м2-1   эзэмшиж байна.

 

Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн 444100.10 мянгаар үнэлэгдэх Эзэмших, 1400 га -1, Эзэмших, 160 га-1, Эзэмших, 197 га -1, Өмчлөх, 23м2 -1 газартай аж.

 

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан 100000.00 мянгаар үнэлэгдэх 700 м2-1 газар эзэмшдэг бол

 

Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен 93000.00 мянгаар үнэлэгдэх
Эзэмших, 2 га-1, Эзэмших, 700 м2-1, Өмчлөх, 1200 м2-1, Өмчлөх, 1580 м2-1, Өмчлөх, 3000 м2-1 газартай хэмээн мэдүүлжээ.


Энд Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ дараах их хэмжээний газруудыг эзэмших бас өмчлөх эртхэй байдаг ч эд хөрөнгөө үнэлээгүй үлдээжээ. Эзэмших, 1 га-2, Эзэмших, 18 м2-1, Эзэмших, 1850 м2-1, Эзэмших, 400 м2-1, Эзэмших, 7874 м2-1, Өмчлөх, 0.07 га-1, Өмчлөх, 4912 м2-1, Өмчлөх, 5000 м2-6, Өмчлөх, 700 м2-21 байна.

 

Мөн Эзэмших, 300 м2-1, Эзэмших, 30000 м2-1, Эзэмших, 460 м2-1, Эзэмших, 80000 м2-1, Өмчлөх, 350 м2-1 газартай Өмнөговь болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн засаг дарга нарын газрынхаа нийт дүнг бичилгүй үлдээжээ.

 

Мал, аж ахуйгаар тэргүүлэгчид:

 

Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг 399.3 сая,
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан 177 сая,
Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь 135 сая,
Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн 128 саяаар үнэлэгдэх олон тоо толгой бүхий малын тоогоороо тэргүүлсэн байна.

 

21 аймгийн засаг дарга нарын нийт орлого /мян.төг/:

1.    Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ 17734.50
2.    Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен 17971.86
3.    Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан 20217.60
4.    Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат 16922.19
5.    Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар 17717.10
6.    Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэр 108002.19
7.    Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 16064.40
8.    Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг 21687.70
9.    Дорнод аймгийн засаг дарга
10.    Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ 73905.99
11.    Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив 46400.00
12.    Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн 579419.55
13.    Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн 29416.06
14.    Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа 17378.71
15.    Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь 33440.50
16.    Төв аймгийн засаг дарга Д.Баярбат 43085.21
17.    Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн 15617.46
18.    Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан 20547.20
19.    Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар 22788.73
20.    Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар 19339.36
21.    Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат 20580.16