Валидол-д хүмүүс ам сайтай байна
2015/04/21
Тоо томшгүй олон телевизүүдээс цөөн хэд нь сайн бүтээл хийхийн төлөө зүтгэж байгаа нь илт юм. Тэдний нэг нь SEVEN телевиз гэхэд бусад нь маргахгүй байх. Сүүлийн үед тэдний үзэгчдэд хүргэж байгаа Валидол-2 кино шинэ жүжигчидтэй гэж муу хэлэгддэг ч давгүй амжилт үзүүлж байгаа гэж урамшуулахад илүүдэхгүй биз. Телевизийн олон ангит кинонд ихэвчлэн акул болсон жүжигчдийг сонгодгоос гадна хэдэн продакшнууд нь шинэ залуусыг ямагт дарж байдаг болохоор залуус энэ телевиз рүү хошуурах болсон нь арга ч үгүй биз.
Сайны хажуугаар саар гэгчээр тэдний кино давгүй үргэлжилж байгаа хэдий ч залуус дотроо бужигнаантай байгаа гэнэ шүү. Учир нь Валидолын гол дүрийн нэг Энхбат гэх жүжигчин нь захиралдаа агсан тавьж асман зан гаргасны эцэст жүжигчин СТА Н.Сарантуяагаар солигджээ. Мөн тэдний нэг Гүн-Үйлс гэх жүжигчин нь киноноос хасагдаж тус телевизийн фэйсбүүкээр түлхүү цацагддаг We are Mongolians цувралын жүжигчин болсон байна гэнэ. Кино амласан ёсоор 100 ангидаа хүрэх үгүйг нь харж л сууя. Ямартай ч стресстэй нийгэмд инээд нэмэх гэж яваа энэ хамт олны ууцыг нь хугалах биш урам хайрлаж амжилт хүсье дээ.