Говьсүмбэр аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН ялалт байгуулжээ
2015/04/22
2012 оны орон нутгийн сонгуулиар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 228 дугаар тогтоолоор хүчингүйд тооцож, дээрх хэсэгт дахин сонгууль явуулахыг ИТХ-д даалгасан байдаг. Улмаар өчигдөр Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг өчигдөр хийсэн байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН ялалт байгуулсан байна.
Тэгвэл нөхөн сонгуулийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр 14 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийх юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.