Нэгэн айхтар аав өөрийн охины аюулгүй байдалд ихэд санаа зовж байсан тул энэ асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр хандахаар шийдсэн байна.

Кит Дэйл гэдэг тэр эр охиноо зовоож, түүний араас мөрдөхийг урьтал болголгүй зүгээр л өөрийн бадриун биетэй гэрэл зургаа байршуулсан богино ханцуйтай цамцан дээр “Хөвгүүд ээ, надаас холхон байгаарай. Энэ бол миний аав” гэсэн бичвэрийг хийж өгсөн гэнэ. Ингэснээр дүрсгүй банди нарын зүгээс гомдоох, хоргоох зүйл алга болсон аж. Арга ч үгүй биз. Хөвгүүд түүнээс айх нь ойлгомжтой.

Кит Дэйл мэргэжлийн бөхөөр хичээллэдэг бөгөөд Бразил жиу-житсугийн Дэлхийн хошой аварга нэгэн билээ.