Хятадад хорвоог орхин өөд болсон нэгэндээ хүндэтгэл үзүүлэх оршуулгын ёслолын ажиллагааны үеэр тайчих үзүүлбэр үзүүлэх сонин ч гэмээр гаж зан үйл ихээхэн газар авч байгаа аж. 

Ялангуяа төвөөс зайдуу нутагт энэ ихээхэн газар авсан бөгөөд оршуулах ёслолын ажиллагаанд аль болох олон хүн хамруулах үүднээс тайчигч хүүхнүүдийг түрээслэх болжээ. Тайчих үзүүлбэр нь тус улсад хууль бус үйлдэл гэж үздэг. Гэсэн хэдий ч энэ мэт гаж зан үйл төвөөс алслагдмал бүс нутагт ихээхэн газар авч байгаа учир эрх баригчид үүнд хатуу хяналт тавихаар болсон байна.