МАН эдийн засгийн өршөөл, АН Тавантолгойн гэрээний төсөл дээр гэдийх нь
2015/05/19
Засгийн газрын “шошго”-той хямралаас гарах хуулийн болон гэрээний хоёр төсөл УИХ-ын босго давсан ч хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүйгээр гацаанд ороод байгаа.
Тодруулбал, Эдийн засгийн өршөөлийн болон Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоорондын үл ойлголцлоос гацаанд орж өнөөдрийг хүртэл “царцаад” байгаа юм. Тэгвэл УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэж,
тодорхой шийдэлд хүрчээ. Энэ удаад эрх баригч АН Тавантолгойн тогтоолын төслийг үргэлжүүлэн “царцаах“-аа мддэгдсэн бод МАН-ын бүлгийн гишүүд Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьт нэгджээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ТУХАЙД
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлснээр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дээрх хуулийн төслөөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт хүргүүлсэн асуулгын хариуг ирэх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох аж. Тэдний чуулган дээр хийх мэдээллээс шалтгаалж АН-ын бүлэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг цаашид хэрхэхээ шийдвэрлэх юм байна. Тус бүлгийн хувьд Эдийн засгийн өршөөлийн хууль батлах шаардлага бий гэж үзжээ. Тиймээс Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсныг бүлгийн дарга нь онцлоно лээ. Ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийнхэнтэй уулзаж татварын ямар дарамт шахалт, хүндрэл учирч байгааг судалж бүлгийн хуралдаанд танилцуулах аж. Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар бол татварын асуудалтай аж ахуйн нэгж хэвлэлээр гарч байгаа шиг Н мянга орчим биш аж. Мөн бүлгээс бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ямарасуудад хүндрэд учруудаад байгааг судлахаар Б.Наранхүү гишүүнээр ахлуулан Ажлын хэсэг байгуулсан байна.
Ийнхүү АН-ын бүлэг Эдийн засгийн өршөөлийн хуулийг ойрын хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх талаар санал нэгдсэн бол МАН-ын бүлгээс эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг Бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд хэнд хамааралтай юм гэдгийг нь ярилцаад дэмжихгүй гэсэн байр суурьт нэгдсэн. Учир нь Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, албан тушаалтнуудыг энэ хуулийн төсөлд хамааруулахаар заасныг дэмжих боломжгүй гэж үзсэн. Яагаад гэвэл энэ хуулийн төсөл нь хууль зөрчсөн, мөнгө зувчуулсан хүмүүст хөрөнгөө ил бсшгох эрх зүйн орчин бүрдүүлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан АН-ынхан “Чингис”, “Самурай” бонд зэрэг мөнгө, санхүүтэй холбоотой томоохон асуудлыг шийдвэрлэсэн. Мөн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 3.8 их наяд төгрөг хэвлэж тараасан. Уг асуудалд шалгалт хийж байгаа. Тиймээс шалгалтын дүн эцэслэж гараагүй байхад Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж болохгүй” гэсэн юм. Түүний хэлснээр МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газраас өргөн бариад байгаа Эдийн засгийн өршөөлийн хуулийг дэмжихгүй гэдэгт санал нэгджээ.
ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ төслийн ТУХАЙД
Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өнгөрсөн сард өргөн барьсан ч чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хараахан ороогүй. Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргын захирамжаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж гэрээний төслийг судалж эхлээд байгаа юм. Тиймээс АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ талаар яриагүй юм байна.Энэ нь, УИХ-ын даргын захирамжаар байгуудсан Тавантолгойн гэрээг суддах ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж буйтай холбоотой Мөн Тавантолгойн гэрээний төслийг нарийвчлан суддах зорилгоор АН-ын бүлгээс Засгийн газарг асуулга тавьсан ч хариу ирээгүй гэнэ. Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газраас ирүүлэх хариултаас шалтгаалж Тавантолгойг хэрхэхээ АН-ын бүлгээр хэлэлцэхэд бэлэн гэдгийг Б.Гарамгайбаатар дарга хзлсэн юм.
Эрх баригч АН-ын бүлэг Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг яаравчлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол МАН-ынхан Тавантолгойн асуудлыг ойрын хугацаанд УИХ-аар оруулж хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгааг бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлсэн юм. Тэрбээр, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг нь Тавантолгой. Гэтэл Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн бариад 21 хонож байгаа ч ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Тиймээс ойрын хугацаанд урагшуулах ёстой гэсэн юм.
МАН-ын бүлгийн хуралдааны үеэр гишүүд нь ч Тавантолгойг урагшуулах нь зүйтэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгой тойрсон асуудлыг хуулийн хүрээнд УИХ-аар хэлэлцэж, тэндээс гарсан байр суурийг нийгэмд ил тод мэдээлэхийг шаардахаар болжээ. Нөгөө талаас цаашид Тавантоягойн төслийг урагшлуулах эсзхийг тодорхой болгох, одоогийн консерциумаар явуулах эсвэл үгүй гээд нэг тийш шийдэх ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлжээ.
Ийнхүү хоёр намын Бүлгийн хуралдаанаас нийгмийн анхаарлын төвд байгаа бас хүлээлт үүсгээд буй хоёр асуудалд эсрэг тэсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн бол “Шударга ёс” эвслийн бүлгээс Тавантолгойн гэрээний төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг судлах шаардлагатай гэж үзжээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2015/05/19
зөв шүү одоо хэлэлцэж болохгүй наад баярцогт сайханбилэг батбаяр ингээд олон луйварчид өршөөгдөх болно даварсан хулгайчууд
Зочин · 2015/05/19
ah- kok avchina geed mah aigad bhgaa bh l daaa